Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр шатахууныг хомсдуулж иргэдэд бензин өгөхгүй байна гэх гомдол ШӨХТГ-т иржээ. Энэ дагуу улсын байцаагч ажиллаж “Магнай трейд” ХХК-ийг хууль зөрчсөн байна гэж үзээд 20 сая төгрөгийн торгууль ногдуулав.
Нөөц байгаа боловч “төвөөс өгсөн зааврын дагуу зөвхөн харилцагч байгууллага, МТ карттай хувь хүнд, ХХБ 3% хөнгөлттэй карттай хүнд, мөнгөн талонтой иргэнд дизель түлш олгоно” гэж зааварчилгаа өгчээ.
Энэ нь тодорхой хууль тогтоомжуудыг зөрчиж байгаа учир улсын ерөнхий байцаагчийн гаргасан албан шаардлагыг биелүүлж ажиллахыг шаардаж байна гэж ШӨХТГ-аас мэдэгдэв.