Энэ “бидон” Ганбат гэдэг нөхөр тэнгэрээс бууж ирчихсэн юм шиг “Ард түмний амьдрал хүнд байна. Авлигачид дураараа дургиж эхэллээ, Иргэн бүр 28 сая төгрөгийн өртэй боллоо” хэмээн омогдох болов. Ард түмний амьдрал муу байгаа бол та бүхний ажлын үр дүн, авлигачид дураараа дургиж байгаа бол Ганбаа таны үлгэр дуурайлал, Иргэн бүр өртэй болохыг та өөрөө хийсэн” гэдгээ хүлээн зөвшөөр. УИХ-ын гишүүн Д.Ганбат Н.Алтанхуягийн Засгийн газрын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс 7 тэрбум төгрөг авсан.
Тэрээр өөрийн “Техник импорт” компаниараа дамжуулан цементийн үнийг тогтвортой барих, барилгын салбарт хувь нэмрээ оруулах үүднээс 7 тэрбум төгрөг авсан. Харамсалтай нь цементийн үнэ тасралтгүй өссөөр байсан юм билээ. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс авсан 7 тэрбум төгрөгөө Баянхонгор аймагт аваачаад ББСБ-гаар дамжуулан хүүлсэн байдаг юм. Энэ хөтөлбөрт зарцуулсан мөнгө төгрөг Монгол улсын өр болсон. Тэр өр иргэн бүрт ноогдож байгаа юм. Тиймээс таны энгэртээ зүүсэн өр зээл Ганбат таны одон медаль, ажлын үр дүн шүү.