“Хонгор сумыг хордуулсан Хоншоортой Хаянаа” гэсэн нэршил бий. Үнэхээр албан тушаалд хоншоортой тэрбээр У.Хүрэлсүхийн эсрэг арми удирдаж орсон. Дамдины Хаянхярваа 60 тэрбумын схемийг өмөөрч МАН-ын генсек Д.Амарбаясгаланг “Нөхдийнхөө нуруу руу хутга шаадаг хогийн шаар. Манай намд орж ирсэн гай түйтгэр” хэмээн ил харааж байв. Тэрбээр Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол нарын хамтаар М.Энхболдыг хамгаалж У.Хүрэлсүхийг унагах гэж тэмцэж байлаа.
Гэвч тэдний тал дийлдэн шоронд орох нь орж Д.Оюунхорол Т.Бадамжунайн адил гадаад руу оргон зайлав. Д.Оюунхорол Богд ууланд асар их газар зарж хэдэн зуун тэрбум төгрөг олсон гэх мэдээлэл байгаа билээ. Гэтэл Д.Хаянхярвааг бүх баялаг ордын толгой болох “Эрдэнэс Монгол” компанийн захирал болгох хэлэлцээр илэрхий явагдаж байна. Энэ нь У.Хүрэлсүх, Д.Оюун-Эрдэнэ нарын нөлөө МАН-д илэрхий суларсны шинж юм. Д.Хаянхярваа дэвжин дээшилж “Сахал” Эрдэнэбилэг дахиад улсын “нууц эзэн” болох нь тодорхой болжээ.