Сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж гэргий Тамирыгаа зодчихлоо гэсэн мэдээлэл хэвлэлээр гарах. Дэвжээндээ дээрээ багтаж ядсан аагтай аварга архи уухаараа эхнэртээ гар хүрдэг, бас өөр хүүхэн эргүүлдэг гэх шар мэдээлэл тасардаггүй байлаа.
Тамир бол багаасаа гоо үзэсгэлэнтэйгээрээ тодорсон дуучин Байздагийн клипээр олны танил болчихсан бүсгүй юм.
Зуун зүрх цохилж 99 нь шархална” гэдэг шиг Асашёорюү Дагвадоржоос бусад нь зүрхээ өвтгөсөн биз ээ. Ямартай ч хүү, охинтой болсон тэдний амьдрал хэрүүл, тэмцэлтэй болж хоёр тийшээ болсон.
Зарим нэг хэвлэлээр Тамир зутруухан амьдардаг, Асашёорюү гурван өрөө байраас өөр зүйл өгөөгүй гэх яриа бий. Үнэндээ Тамир хатагтай тийм ч мөнгөлөг биш бөгөөд янз бүрийн бизнес, ажил хийх санаачилгатай амьдарч байгаа юм билээ.
Тэрээр Асашёорюү Дагвадоржоос салсандаа огт харамсдаггүй бөгөөд айдас түгшүүртэй амьдралаас салсандаа баярладаг хэмээн ярьжээ.
Эр бяртай бөхчүүдийн гэр бүр бүл эхнэрээ зоддог, хүүхдүүдээ бүлтэлзүүлдэг гэсэн мэдээлэл ортой юм. Зодуулж нүдүүлээд тэнэг мангар болчихоогүй дээрээ салсан гэх бүсгүйчүүлд байх. Их аваргуудын гарын аяыг даах гэдэг их тэсвэр тэвчээр бүсгүйдээс шаарддаг бололтой юм.