Муухай эмэгтэй гэж байдаггүй, арчаагүй эмэгтэй гэж байдаг гэлцдэг. Уруулаа өнгөлчихсөн эмэгтэй цаанаа нэг өнгөлөг харагддаг. Одоо манайд сайн make up хийдэг хүн олон байна. Топ модель Ундрах байна. Тэрээр өөрийнхөө нүүрийг будахаасаа илүүтэй өөр бусад бүсгүйчүүдийн нүүрийг будаж, хөөрхөн болгодог авъяастай бүсгүй. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн үзэсгэлэнт эхнэр Э.Туул Топ модель Ундрахаар make up хийлгэж, загварын сэтгүүлүүдэд гардаг.
Мөн Анар гэж сайн make up хийдэг хүн бий. Түүний пэйж AnarA’s make up хаягнаас олон сонирхолтой нүүр будалтыг харж болно. Тэрээр нэг залууг нүүрийг будаж хөөрхнөөс хөөрхөн “бүсгүй” болгожээ. Нүүр будалтын гайхамшиг гэдэг л энэ байх. Нүүр будагтай холбоотой олон “онигоо” бий. Нэг бүсгүй залууд “Би хөөрхөн байгаа биз?” гэж асуухад “Би ганц нойтон салфеткаар чиний хөөрхөн төрхийн 95 хувийг байхгүй болгочихож чадна шүү” гэсэн онигоо бий. Гэсэн ч бүсгүйчүүдийн гоо сайхныг тодруулдаг нүүр будалт мандтугай. Уруулаа тод буд бүсгүй минь…