Монголын миссүүдээс хамгийн дуулиантай нь Монголын сайхан бүсгүй 1999 оны мисс С.Сансармаа. “Хатан-Эрдэнэ” холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнийг олон миссийн тэмцээнээс хамгийн чансаатай нь. Монголын анхны мисс Н.Биндэръяа, Н.Мөнхцэцэг, Ч.Мичидмаа, Түмэнхүслэн, Д.Уянгалянхуа зэрэг миссүүд Хатан эрдэнэ холбооны тэргүүн миссүүд.
1999 онд Монголын хамаг л өнгөлөг гэсэн охид оролцож бэлтгэлээ хийж байсан ч, Тайваниас гэнэт ирж оролцсон Сансармаа гэсэн сайхан бүсгүй түрүүлж билээ. Мисс болсных нь дараа Японд нүцгэн зургаа авахуулсан нь илэрч бөөн хэл ам болсон. Сансармаа Японд болсон Азийн миссийн тэмцээнд амжилттай оролцож, үнэхээр сайхан бүсгүй гэдгийг нь хүмүүс хүлээн зөвшөөрсөн билээ. Үүний дараахан Монголд бага насны охин “оролдсон” хэл аманд орооцолдож байсан Германы дипломат ажилтан Томас Шьрерыг япон эхнэрээс нь салган, хамтдаа Америк амьдрахаар явсан. Америкийн Лос Анжелост амьдардаг Сансармаа нөхөр Томас Шьрертай үе үе Монголдоо ирж, ээжтэйгээ уулзаад буцдаг. Монголдоо ирээд гэртээ нам гүмхэн амарч байгаад буцдаг болохоор хүмүүс төдийлөн мэддэггүй.
Америк дахь нутаг нэгтнүүдтэйгээ тийм ч ойр байдаггүй Сансармаа мисс хүүгийнхээ аав Томас Шьрертэй салсан ч гэсэн байнга холбоотой, мөн америк найз залуутай болсон талаараа ойр дотныхондоо дуулгажээ.