Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэдэлд байдаг Баянгол зочид буудалд гадаадаас ирж байгаа иргэдийг хүлээн авахаар болсон гэнэ.
“Парламент” телевизийн захирал, сэтгүүлч Т.Болдын мэдээлж байгаагаар Х.Баттулгын “Талх чихэр”, “Мах импекс”, “Милл хаус” компаниуд тус тусдаа УОК-т тэрбум тэрбум төгрөг хандивлахаар болсноос гадна мах, гурил, талхи үнэгүй тараах гэнэ. Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг сонгууль угтсан ажил, пиар гэх иргэд байхад “Ард түмнээ харж хандлаа” гэх эерэг хандлага ч байна.