Aрхангайн Эрдэнэбулган сумын Цагаан даваанд долдугаар сарын 15-ны өдөр шатахуун тээвэрлэгч машин осолдож, шатсан ноцтой осол гарсан билээ.
Уг осолд Ж.Банзрагч, О.Цэнгэл нарын залуу гэр бүлийн долоон хүн өртөж, таван настай бяцхан охин нас барсан бөгөөд нөхөр Ж.Банзрагч болон 10 настай хүү нь 60 – 85% түлэгдэлттэйгээр Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
Эхнэр нь том охин (13 нас), бага хүү (4 сартай) болон ээжийн хамт мөн ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт 30 – 60% түлэгдэлттэй эмчлүүлж байгаа юм.
Ж.Банзрагчийн гэр бүл урт хугацааны эмчилгээ, хагалгаанд орох шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэм болохыг нийт монголчуудаасаа хүсэж, хандивын аян өрнүүлж эхэлжээ.
Хандивын данс: Очбаярын Цэнгэл
Хаан Банк : 5021715838, Голомт банк: 2205040025, Худалдаа Хөгжлийн Банk: 472008534
Холбогдох утас: 95452112