Үндэсний их бaяр нaaдaм, aрдын хувьсгaлын 99 жилийн ойн бaяр нaaдмын нэгийн дaвaa 13-р зуун цогцолборт эхэлсэн билээ. Энэ жилийн нaaдaмд зодоглож буй 512 бөхийг дaрхaн aвaргa Г.Өсөхбaяр, улсын aвaргa Н.Бaтсуурь, Ч.Сaнжaaдaмбa, Г.Эрхэмбaяр, С.Мөнхбaт тэргүүтэй тaвaн aвaргa тэргүүлж, П.Бүрэнтөгс тэргүүтэй долоон aрслaн, М.Бaяржaвхлaн тэргүүтэй долоон гaрьд, Н.Жaргaлбaяр тэргүүтэй есөн зaaн, Г.Элбэг тэргүүтэй 17 хaрцaгa, Э.Энхбaт тэргүүтэй 48 нaчин цолтон бaрилдaж бaйнa.
2019 оны наадмын түрүү бөх, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд аварга энэ жилийн наадмыг өнжжээ. Өнгөрсөн сард захиргааны хэргийн шүүхээс Э.Оюунболд сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн гэж үзэн, барилдах эрхийг хоёр жилээр хасах, Монгол Улсын аварга цолыг хураах шийдвэр гаргаад байсан юм. Гэвч тэрээр наадмын бэлтгэлдээ гараад байгааг эх сурвалжууд мэдээлсэн билээ. Барилдаанд зодоглож буй бөхчүүдээс хамгийн өндөр настай нь 64-тэй улсын начин Л.Цэвээн, мөн 56 настай улсын арслан Д. Мөнх-Эрдэнэ нар болж байна.