Жин хaсaх шөлний тaлaaр тa өмнө нь сонсож бaйсaн уу. Тэгвэл турaaх шөлний тaлaaрх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Энэхүү шөл нь холестерин бууруулж, хорыг гaдaгшлуулж, элэгний aчaaллыг бууруулдaг бөгөөд өөх шaтaaж турaaдaг.
Шөл хийх жор:
1. Байцаа, 2. Ногоон шош, 3. Амтат чинжүү, 4. 1лууван, 5. 1 хулуу, 6. 2 хумс сармис, 7. 2 лаврын навч, 8. томат
9. Цоохор майлз, 11. өргөст хэмх, яншуй, 12. давс, улаан чинжүү
Хийх арга: Энэхүү тураах шөлийг бэлтгэх нь маш хялбар. Та байцаа, хулуу лууван, цоохор майлз зэргийг өөрийн идэх хэмжээндээ тааруулан хэрчинэ. Бүх ногоо, амтлагчаа хийн 15-20 минут чанахад л хангалттай. Мөн та дээрх орцон дээр нэмж хаш, цэцэгт байцаа, бууцай, нунтаг сармис зэргээс гадна өөр бусад ногоон нэмсэн ч болно. Мөн давс, перцээ өөрөө тааруулахаа мартав. Гол нь мах орох ёсгүй шүү.
Та үнэхээр турахыг хүсч байгаа бол энэхүү өөх шатааж турах шөлийг долоо хоногийн турш өдөр бүр хийж идэх хэрэгтэй. Өдөрт 2-3 удаа бага порцоор \ жижиг аягаар \ иднэ. Гэхдээ унтахаас 3 цагийн өмнө идэж болохгүйг анхаарна уу. Мөн дараагийн долоо хоногоос дээрх шөлөндөө өөхгүй мах, өндөг, загасны махны аль нэгээс бага зэргийг нэмж болно. Ийнхүү дан ногооны шөлөөр бүтэн долоо хоногийг үдсэний дараа та жингээ үзээрэй.








































