Монголчуудыг сaр шaхaм дэлгэцийн өмнө уясaн “Бүтэн aмьдрaл” кино гол дүр Номин нaс бaрaaд дууслaa. Нaйруулaгч Бaттулгaaс, кино бaгaaс Номинг яaгaaд үхүүлэв гэсэн нэхэлт үзэгч бүрээс гaрнa. Нaйруулaгч мaaнь Со хувилбaрaaсaa гaрaхгүй бaйсaaр дуусгaв. Номинг aмьдруулсaн бол олон үзэгчдэд урaм зориг, итгэл өгөх бaйлaa. Монголчууд болсон хойно зовсны эцэст жaргaх болов уу, өвчин эмгэггүй болоод улaм үзэсгэлэнтэй болох болов уу гэж хүлээсэн. Гол дүрийн Зоригоогийн ухаарал олон хүнд эргэлт хийх байсан ч юм бил үү. Олон үзэгчид “Бүтэн амьдрал” киноос сургамж, хайр энэрэл, уламжлалт анагаах ухаанаа сурталчилгаа ялалт хүлээсээр дуусав. Бүтэж байгаа юм алга кинонд маань. Ганцхан л монголчуудын баялгийг цөлмөж байгаа Оюутолгой ажил гялалзаж байна.
Боловсрол телевиз монголчуудаасаа урьтаад хувь хишгээ хүртэв бололтой. Жилдээ 8000 иргэд маань хорт хавдраар үхдэг. Бас эдгэдэг. Тэд энэ кино нүд салгалгүй үзэж говийн ургамлыг хүртэл сурна лээ. Гэтэл ирээдүйтэй найруулагч Баттулга маань тэд нарын сэтгэл руу ус хийв. Киноноос урам зориг, итгэл авч болдог. Америкчууд Ангараг гараг дээр хаягдсан эрийг амьдруулаад байна. Тэдний кино, баатрууд үргэлж ялдаг. Манайд болохоор үргэлж сайн тал, зовсон нь ялагддаг, үхдэг. Найруулагч ийм нэхэл зориуд хийх хэрэггүй байсан юм. Нус нулимсанд ханах болоогүй юу гэмээр Монголын кино урлаг. “Тунгалаг Тамир”-ын Хонгорыг үхүүлэх 7 шалтгааныг Ч.Лодойдамба гуай тайлбарласан байдаг. Тэр “Загалмайлсан эцэг” киноны гол дүр Майкл Королане нас барахад АНУ-чууд харамсаагүй.
Аливаа юманд төлөөс байдаг шүү дээ. Тэр муу Номин ямар буруу зүйл хийв. Номинг тарчлаасаар дуусгасан найруулагчийн хулхи ядмаг цайруулалт (Номин утас дээр бичлэг үлдээж) Ковид-19 тахлын үед бараг дархлаа сулруулж бүхэл оройжин хямраав. (Орчин үеийн хэрэгцээнд нийцсэн олон ангит драм хийж буйг буруутгаагүй ч) Амьдрал дээр өвчнөө, муу авлигачдыг ялдаггүй юм гэхэд кино дээр ялж, урам зориг өгөөгүйд бүүр урам хугарав. Кино урлаг нийгмээ чирэх битгий хэл уруудуулаад, гундаагаад хойш татах юм даа. Соц үед атрын аян (Мартагдашгүй намар, Хөхөө гэрлэх дөхлөө) барилгажуулах (Аман хуур) шахмал түлшний үйлдвэр (Гэрлэж амжаагүй явна) гээд бүтээн байгуулалтад уриалсан кино хийдэг байв.