Дөрөвдүгээр сaрын 30-нд БНСУ-ын Сөүл рүү, тaвдугaaр сaрын 2-нд Гермaны Фрaнкфурт руу тусгaй үүргийн онгоц нисгэн монгол иргэдээ aвчрaхaaр шийдсэнээ УОК Мягмaр гaригт /2020.04.21/ мэдээлсэн юм. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд мaш олон бaйгaaг хaргaлзaн Сөүл рүү дaхин нэг үүргийн нислэг хийхээр УОК өчигдөр шийдвэр гaргaсaн бaйнa. Ингэснээр Сөүл рүү дөрөвдүгээр сaрын 30 болон тaвдугaaр сaрын 1-ний өдрүүдэд хийх юм. Гэхдээ дөрөвдүгээр сaрын 30-ны онгоцоор бусaд улс орноос дaмжин ирэгчдийг тусгaйлaн aвчирнa. БНСУ-д бaйсaн иргэдийг тaвдугaaр сaрын 1-ний онгоцоор aвчрaхaaр зохицуулсaн бaйнa.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Гадаад улс орноос ард иргэдээ татан авахтай холбогдуулаад иргэдээс өргөдөл их ирж байна. Өргөдлийг шуурхай штаб хүлээн авч дүн шинжилгээ хийх ажлын хэсгийг томилон ажиллуулж байна. Өргөдөлд Гадаад хэргийн яамны Консулын газар, ЭМЯ-аас томилогдсон ажлын хэсэг хамтарч дүн шинжилгээ хийж ажиллаж байна. Бид өргөдлийг ирсэн он сар өдрөөс нь программд оруулсан. Үүнд давхар цагдаа, тагнуул хяналт тавьж байна. Өргөдөлтэй холбогдуулаад бид энэ сарын 30-ны өдөр Сөүлээс тусгай үүргийн онгоц нисэх гэж байгаа. Транзит буюу дамжиж ирэх иргэдийн тоо их байна. Энэ шалтгаантай уялдуулаад нислэгт тодорхой өөрчлөлт орсон. 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа буюу транзит нислэгээр ирж буй иргэдийг дангаар нь авна. Яагаад гэвэл ирэх гэж буй иргэдийн тоо олон, Хоёрдугаарт, Сөүлээс татах иргэдтэйгээ холихгүйн тулд бид дангаар нь нислэг үйлдэхээр УОК-оос өчигдөр шийдвэр гарсан.
Тавдугаар сарын 1-ны өдөр Сөүлээс дангаар нь нислэг үйлдэж, иргэдээ татан авчирна. Тавдугаар сарын 2-ны өдөр Германы Франкфурт хот руу тусгай үүргийн онгоц ниснэ. Өмнөх хурлаар хэлсэнчлэн хоёр нислэг дээр нэмээд транзит нислэгийг дангаар нь татаж авахаар болсон. Алтанбулаг боомтод зарим нэг өөрчлөлт хийсэн. Бид Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулаг суман дээр ирсэн Монгол, гадаад жолоочдоос шинжилгээ авч хийнэ. Шинжилгээний хариу сөрөг гарвал Улаанбаатар хот руу явуулна, эерэг гарвал Сэлэнгэ аймагт тусгаарлана. Мөн Тээврийн цагдаагийн албатай хамтраад олон улсын ачаа тээвэр хийгдэх явцад түр хугацаанд зогсох ариутгал халдваргүйтэл, жолооч, засвар үйлчилгээтэй холбоотой зохион байгуулалт руу шилжиж байна. Замын-Үүд боомт дах олон улсын ачаа тээврийн боомттой холбоотой ажлын хэсэг газар дээр нь ажилласан. Удахгүй Шадар сайдад танилцуулаад дагаж мөрдөх түр журмыг батлуулна. Энэ журмыг тэнд байгаа жолооч нар мөрдөнө. Нэрсийн жагсаалтыг өнөөдөр орой эцсийн байдлаар гаргана. Тэгвэл Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Бадар-Ууган Солонгос Улсад хөл хорионд орсон ажээ. Тэрээр өчигдөр өөрийн сошиал хуудсаар дамжуулан
Солонгост байгаа Монгол иргэдийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа ЭСЯ-ны цус ойртсон хэдэн нөхдүүд хэрээс хэтэрч байна. Нямаагийн Энхболдын хүргэн Хаш-Эрдэнэ тэргүүтэй нөхөд нь улсын хэргийг уландаа гишгэж байгааг харлаа. Энэ ажил нураагчаа яг одоо татаж ав. 40к Монгол иргэнийг хохироож байна.Яг ийм хогийн юмаар улс төр хийнэ гэж байхгүй шүү….!!! хэмээж бухимдалаа илэрхийлээд авчээ.