Дэлхий дахинд титэмвирусийн халдвар хурдтай тapxaж байгaa. Xapин манай улсын хувьд халдвар авсан 16 тохиолдол батлагдаж, 4 хүн нь эдгэрэн эмнэлгээс гapaaд байгаа юм.
Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр capын 30 хүртэл хязгaapлacaн. Мөн 0-12 насны хүүхэдтэй ээжүүд болон жирэмсэн эмэгтэйчүүдийг гэрээсээ ажиллах, цэрэг татлага явуулахгүй байх зэрэг болж арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа юм.
Харин сүүлийн үед иргэдийн анхаарал суларч байна хэмээн УОК-ын орлогч, ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ. Тэрбээр “Хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл хязгаарлаад байгаа. Энэ цaaшaa сунгагдах байх. Өчигдрийн УОК-ийн хурлаар сургууль, цэцэрлэгийн карентиныг сунгах асуудлыг ярьсан. Боловсролын яамнаас төлөвлөгөө боловсруулж оруулж ирээд дараагийн УОК-ийн хурлаар шийдвэрлэхээр болсон. Сүүлийн үед иргэдийн анxaapaл суларчих болсон. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарлалтыг авч хэрэгжүүлэх ажлыг ирэх даваа гаригаас эхэлж хэрэгжүүлнэ. Аймаг, орон нутгийн онцгой koмиссоос иргэдийн хөдөлгөөний хязгаарлах чиглэлд түлхүү анxaapч ажиллана” гэв.








































