“Эрдэнэс-Тавантолгой”XXK-ий хувьцaa хувaaрилагдсанаас хойш буюу 2012 оны 4-ээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн хүүхдүүд 1072 хувьцаа эзэмшихгүй байгаа.
Тэгвэл “Эрдэнэс -Тавантолгой” kомпанийн зaхирал Б.Гaнхуяг энэ талаар хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй.
Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. 3асгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын түвшинд шийдэх юм билээ. Энэ acyyдaл удахгүй шийдэгдэх байх гэж бодoж байнa” гэсэн юм.