Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж мэдээлэл өглөө. Тэрбээр, “Энэ хүртэл намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа. Шүүгч нартаа баярлалаа. Миний охин босоод ирэхгүй. Гэхдээ би өнөөдөр хуулийн хүрээнд шийдвэр гарсан гэж бодож байна. Гэхдээ гэм буруутай хүмүүс гэм буруугаа хүлээх ёстой. Хэдий миний охин тэнгэрт байгаа ч гэсэн ээж нь нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Тэр сошиалд яваад байгаа хүчиндүүлээд, боолгоод өнгөрсөн, чемоданд хийлгэсэн хүүхэд биш. Охин маань бусдын гарт онц хэрцгийгээр бусдын гарт амь үрэгдсэн.
15 минутын бичлэгээс ганцхан зургийг л би сошиалд тавьсан. Надад энэ л сонголт байсан. Би тэр зургийг тартагтаа тулаад л тавьсан шүү. Жоохон балчирхан амьтан шүү дээ. Тэр хүүхэд яаж амь гуйж, аврал эрсэн бол доо л гэжби боддог.Би дараа нь хэргийг дэлгэрэнгүй ярина аа” гэлээ.








































