УИХ-ын гишүүн Д.Өнөрболор МАН-аас нэр дэвших эрхээ авахын тулд 10 тэрбум төгрөг “тушаасан” талаар эх сурвалжуудын мэдээлэл байдаг.
Мэдээж МАН-ын хувьд өнгөрсөн хугацаанд нэр цэвэр байсан, тойрогтоо эргэн очих нүүртэй хүмүүсээ “сойхоор” шийдсэн тэр. Тэр ч утгаараа өнөөх Д.Өнөрболор сонгогдсон цагаасаа хойш Сэлэнгэ аймагт бүтээсэн нь бага бөгөөд Эмэгтэйчүүдийн холбооны нэрээр хэдэн уулзалт зохион байгуулснаас хэтрээгүй тул сонгуулийн “виз”-гүй үлдчихсэн хэрэг.
Гэлээ гээд яах вэ, мөнгөтэй хүн бараг намаа худалдаад авчихсан юм даг уу даа. Юутай ч сурталчилгаагаа хийгээд явж байгаа.
Харин сонгогчид нь түүнд хэр таатай хандаж, дахин парламентын гишүүн болгох эсэх нь санал хураалтын дүнгээр тодорхой болох биз.
Мань Д.Өнөрболор энгийн иргэд байтугай олонд танигдсан хүмүүсээ ч “мурьчихдаг” хүн муутайг нь мэддэг болсон тойргийнхон нь бусад буюу Дархан, Төв аймгийнханд ам дамжуулан ярьж, саналаа битгий өгөөрэй хэмээх болжээ.
Хамгийн сүүлд л гэхэд Д.Өнөрболор 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад хөтлүүлж явснаа мартчихсан. Энэ удаа “мөргөчихсөн”. Уг нь Ж.Эрдэнэбат Д.Өнөрболорыг ёстой л “гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд” гэдэг шиг л чирч явсаар УИХ-ын гишүүний тангараг өргүүлсэн зангаргатай улстөрч л дөө.
Тухайн үед Ж.Эрдэнэбат чинь сурталчилгааны үед шоронд хоригдож, тэндээс нь сэлэнгэчүүд нэгээр сонгож, олныг алмайруулж байв шүү дээ. Нутгийн иргэддээ тэгж хүндлэгддэг хүнийг Д.Өнөрболор ашиглаад л хаясан.
Араас нь тулаанч З.Шинэчагтага ч үнэнийг нь илчилж байна, Д.Өнөрболорын. Цаадах нь 2020 онд сонгуулийн сурталчилгааны үеэр З.Шинэчагтагыг төрсөн дүүгээ гэж танилцуулаад л багаас нь уралдаан, тэмцээнд явах бүхий л зардлыг нь өгдөг, ивээн тэтгэдэг байсан тухайгаа инээмсэглэн ярьж байжээ.
Харамсалтай нь тэдний инээдийн ард орон сууц өгнө, авна гэсэн хэлцэл байсан тулдаа амандаа орсон сайхан үгсийг хэлж байжээ.
Гэвч Д.Өнөрболор УИХ-ын гишүүн болж, З.Шинэчагтага гэх төрсөн дүүгээ тэлснээс дор үзэн хаячхаж. Товчхондоо, тамирчны нэр хүндийг ашиглаад дуусчихсан гэсэн үг л дээ.
Нэгэнт хамтран худал ярьсандаа бантаад З.Шинэчагтага уг нь хувь хүнд нь хандаад байсан ч хулхи гишүүний аргыг барахгүй болохоор хэвлэлд ярилцлага өгч үнэнийг нь илчлээд байгаа юм.
Одоо бол сэлэнгэчүүд Д.Өнөрболорыг мэддэг болсон. Ж.Эрдэнэбатыг нь, сонгогч өөрсдийг нь, өөрийнхөө намтар түүхийг ч худлаар дүүргэсэн Д.Өнөрболорыг л сонгохгүй гэлцэж байгаа аж.
Тэр ч утгаараа хаяа дэрлэсэн Дархан болон Төв аймгийнханд тэр үгс нь түймэр мэт түгжээ. Юутай ч бид 10 тэрбумыг хаяж, сонгуулийн зардалд ч багагүйг хийсгэж байгаа Д.Өнөрболорын “Сөүл”-ийн гэх тодотголын талаар дараагийн удаа хүргэнэ ээ.
https://erennews.mn/article/64739








































