1: Энэ и-баримтыг хэвлэхгүйгээр шууд дамждаг дэлгэцнээс уншуулдаг жижиг төхөөрөмж гаргаач инженерүүдээ? Одоо ихэнх хүмүүс смарт утастай, интернэттэй болсон. Хуучин аргаараа хэвлүүлээд авах сонголтыг нь гэхдээ үлдээнэ биз. Эсвэл хувь хүний и-баримт руу шууд ордог системийг төр нь хийгээч? Хамгийн гол нь хэрэглэгчид ээлтэй, 2-3 секундын процесс байх ёстой юм. Бид ямар кассын машины цаас, принтерийн хор үйлдвэрлэдэг улс биш. Жижиг мэт боловч жилд хичнээн тэрбум төгрөг хэмнэх бол? Мөн байгаль орчиндоо ээлтэй шийдэл болно
2: “Хувь хүн үү, байгууллага уу?” гэдэг модон, төвөгтэй асуултаа болимоор юм. Кассан дээр бичүүлж буй хүн “байгууллагаар” гэж эхнээсээ хэлэхгүй л бол шууд хувь хүнээр тооцоог нь хийх хэрэгтэй. Харин энэ ашиггүй үгийг дуртай дургүй асууж бас хариулахын оронд бие биедээ “Баярлалаа”, “Баяртай” гэх шидэт үгсийг харилцан хэлж байвал сайхан
. . . . . .