Иш чааваас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хот дотор жийф унахгүй, төрийн албан хаагчийн өрөөний метр квадратыг багасгана гэнэ ээ. Баялгаа харийнханд цөлмүүлж хашрахгүй. Дахиад боомт шинээр нээнэ гэнэ. Шүүрэн шанагаар бүх буянаа урсгах нь л дээ. Эргэж сэргэхгүй нөөц баялгийг зөвхөн бидний үед л ухаж дуусгах гэж үү?
Уул уурхайгаар баяждаг бол баяжихаар боллоо. Алт зэс, нүүрсээ гадагш зөөхийн хирээр улсын өр зээл улам нэмэгдэж байна.Газар нутгаа лиценз нэртэй алга дарам цаасаар арилжиж, барьцаалж, юу ч бүтээдэггүй цагаан захт луйварчид төр эзэгнэж,эх орноо, ирээдүйгээ зарж идэж байна.
Авлигад идэгдсэн төр нь ард түмнээ үнийн өсөлт, алагчлал, шударга бус,хулгай луйвраар аргыг нь барж, төв талбай дээрээ нүцэглээд гарлаа. Ажлаа хий гэж хоолойгоо цахирттал ориллоо. Гэтэл ерөнхий сайд таны хариу жирэмсэн эмийн шээсний газраас холдсонгүй. Алсын хараа байтугай ойрын линзгүй ажээ. Тархины чинь хэмжээ энэ юм байна. Таниас юу ч гарахгүй юм байна. УИХ-аа хуралдуулж, орших уу, эс орших уу? Гэдгээ шийд!!!!








































