Өчигдөр өглөө 10.00 цагаас эхлэн залуус Төв талбайд тайван жагсаалыг эхлүүлсэн. Залуусын эсрэг хүч хэрэглэсэн мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Уг мэдээлллийн талаар Хөтлөгч Одзаяа өөрийн байр сууриа илэрхийллээ: Тэрээр “За энэ бүр арай шүү!!! Иргэд цагдаа нараа хооронд нь мөргөлдүүлчихээд өөрсдөө дулаахан гэртээ бүтэн нойртой хонож байдаг заваан новшнууд юм даа.
Цагдаа нар нь ч гэсэн дээ чаавас хонь мал хашиж байгаа биш дээ залуусын ухамсартай тайван жагсаалыг тайван бус болгосон байна!!! Энэ дэвсэлж байгаа цагдаад бол бүр хариуцлага тооцохыг шаардаж байна!!!
Аль ч нам эвсэлд нэг ч удаа мөнгөөр, амлалтаар пост оруулж эсвэл амаа хамхиулж үзээгүй!!! Жагсаал цуглаанд ч уриалж байгаагүй. Дуугүй урдах ажлаа л хийгээд явдаг. Гэхдээ энэ удаад тэвчихгүй нь!!! Бүгд очьё улам олуулаа жагсья!!! Монголдоо сайхан амьдарчмаар байна!”гэв.