Нэгэн цагт Сэргэн мандалт группыг байгуулж, НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр ч удаа сонгогдож байсан, Монгол Улсыг хөгжүүлэх МАХА үзэл буюу Монголчуудын Амьдрах Хүч нь Агуу /Монголын аврагдах хүч агуу, Монголоо гэх аминч үзэл/ хэмээх бие, хэл, сэтгэл гурвын нэгдэл болсон энхтайван ч үзэл санааг боловсруулсан, МАХА судрыг бүтээнэ хэмээн ярьж явсан Б.Төмөрчулуун өдгөө Хотын удирдлагууд, Засгийн газрын нэр бүхий гишүүд, МАН-ын зарим дарга нарын зөвлөхөөр ажилладаг, бие төлөөлөгч нь, итгэлт хүн нь хэмээн өмнө нь ажиллаж байсан газрууд болон хамтран зүтгэж байсан хүмүүсийн нэрийг барьж, бусдын итгэл дээр “дөрөөлөн”, намын санхүүжилт босгох үүрэг хүлээж яваа, тиймээс тендер, төрийн ажлыг хувь авч зохицуулж өгнө хэмээн “залилангийн” шинжтэй зүйл ярьж, ААН, компаниудтай уулзаж яваа сурагтай.
Тиймээс МАН-ын удирдлагууд, Ерөнхий сайд, Хотын дарга та бүхэн энэ хүнд итгэл үзүүлэн үнэхээр намын “санхүүжилт босгуулах” үүрэг өгөөгүй юм бол нэн даруй түүний үйлдэл болон эс үйлдэхүйг анхааралдаа авахгүй бол нэгэн цагт иргэдийн орон байртай болох хүсэл мөрөөдөл дээр дөрөөлж, нийт 800 орчим иргэдийн 12 тэрбум төгрөгийг залилсан “Нарны хүү, сарны охин” компанийн удирдлагууд шиг олон арван хохирогчтой, МАН-ын удирдлагууд, Хотын дарга нар болон Засгийн газрын гишүүдийн нэр хүндийг “шавартай” хутгасан хэрэг болох бий дээ гэдгээс сэрэмжлүүлэх байна.