Өнөөдөр буюу 2022 оны 03 сарын 27-ны өдөр Монголчуудыг цахим үндэстэн болгосон гэх E-mongolia цахим хуудас халдлагад өртөж нэрээ солиод байгаа билээ.
Тэгвэл И-Монголиагийн фэйсбүүк хаягийг гаднын иргэд хакерджээ. Тэд хаягийг NFT World Inc болгон өөрчилж, NFT-тэй холбоотой мэдээлэл оруулсан байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Фэйсбүүк компанид хандан, хүсэлт явуулснаар хаягаа эргүүлэн авч, нүүр зургаа хуучнаар нь болгожээ. Мөн тус яамнаас иргэдийн хувийн мэдээллийг алдаагүй гэж тайлбарлаж байгаа ч сошиал орчинд идэвхтэй байдаг шилэн Цогоо шал өөр тайлбар хэллээ.
Тэрээр:
Энэ нэг балай юманд Банкны код нтрээ оруулж мөнгө төлж үйлчилгээ авсан бол яаралтай Банкны кодоо солиорой!! !! !!
Аминд өлзийтэй банкууд хэрэглэгчиддээ зориулаад бас яаралтай арга хэмжээ авахгүй бол явж2 банкууд нь буруутах хариуцлага хүлээх байх шүү
NFT бол санхүүгийн нэг төрлийн сүлжээ, мөнгө татах хэрэгсэл тул яаралтай арга хэмжээ авах нь чухал шүү Хакердуулсан гэхдээ буцаагаад авсан гэх маягийн юм бичжээ. Verify хаягийг заавал албан мэйлээр нээдэг, цаашид ажиллуулдаг тул албан мэйлээ хакердуулсан, улмаар бүх мэдээллээ алдсан байх магадлалтай тул та бүхэн яаралтай банкны нууц кодоо солихыг сэрэмжлүүлж байна

Тэгвэл И-Монголиагаас дараах мэдэгдэлийг хийсэн бөгөөд одоогоор ямар нэгэн иргэний мэдээллийг алдаагүй хэмээн мэдэгдээд буй









































