Өнөөдөр сошиал орчинд “МАСК ПРОДАКШНЫ” жүжигчин Д.Дэлгэрсайханы маань охин хүнд өвчин тусаад хөдөөгүүр ганцаараа аялан тоглолт хийгээд явж байгаа аж. Харин Зовох цагт нөхөрийн чанар танигдана гэдэг. Хачирлхалтайн ХАМТ ЛАГ шүү гээд байсан андууд найзууд хаачив хэмээсэн пост яваад байгаа билээ.
Тэгүүл энэхүү посттой холбоотой “МАСК ПРОДАКШНЫ” жүжигчин М.Баярмагнай мэдэгдэл хийжээ.
Тэрээр:
Маск хамтлаг болон хувиасаа Дээгийдээ аль болох санхүү, сэтгэл санааны дэм үзүүлсээр ирлээ. Бид нэг л гэр бүл шүү дээ. Тэр болгоныг тусаллаа, дэмжлээ гээд явах нь ёс зүйд нийцэхгүй Дээгий өөрөө ч хүсэхгүй! Яах вэ хэсэг хүмүүсийн зорилго , харлуулах гэсэн хүсэл нь та бүхнийг төөрөгдүүлсэн байна.
Гэлээ гэхдээ ямарч мэдээлэлд шүүлтүүртэй хандаж байх хэрэгтэй шүү! Дашрамд хэлэхэд ер нь би болон манай хамт олон хандивын тоглолтонд аль болох л оролцож ирсэн, одоо ч Дээгийгийн маань охинд шаардлагатай гэж үзвэл Маск хамтлаг болон Дээгийд хайртай үзэгч олон нь, Урлагийн найз нөхөд нь туслахад хэзээд бэлэн хэмээжээ








































