“МАСК ПРОДАКШНЫ” жүжигчин Д.Дэлгэрсайханы маань охин хүнд өвчин тусаад хөдөөгүүр ганцаараа аялан тоглолт хийгээд явж байгаа билээ. Харин тус хамтлагийнхан чадах зүйлээрээ бие биендээ туслаж хамтарч ажиллахгүй байгаад ард иргэд ихэд бухимдаж байгаа юм.
Харин уянгалаг сайхан дуунуудаараа залуусын зүрх сэтгэлийг уярааж, хийж бүтээхийн оргилуун их хүсэл тэмүүллээр жигүүрлэн үе тэнгийн залуустаа үлгэр дуурайлал болдог дуучин А cool жүжигчин залууд туслаж дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Тэрээр “Маск хамтлагийн Дээгийг туслаарай охин нь хүн өвчтэй хөдөө орон нутгаар тоглолт хийж яваа юм байна! Би сайн танихгүй гэхдээ манай гэр бүлийн зүгээс 1сая төгрөг хандив өргөж байна! Зовох цагт нөхрийн чанар гэдэг хүүхэд өвдөх маш хэцүү! Ойлгож бүгдээрээ дэмжээрэй!” гэжээ.
Мөн тэрээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулж ард түмэнд дараах зүйлийг хэлжээ.
Тэрээр: За сайхан сэтгэлтэй ахан дүүсээ холбогдох утасны дугаар ФБ хаягаар нь та бүхэн холбогдож охинд нь тус дэм болоорой сая хамтлагийн Ганзоригтой ярилаа хамтлаг нь бас туслаж дэмжиж байгаа юм байна шүү! За тэгээд бүгдээрээ сайхан сэтгэл гарган нэг нэгэндээ туслаж дэмжиж явах нь сайхан шүү дээ! Би өөрөө хүүхэд өвдөхийн зовлонг мэддэг учраас яг энэ үед нь хамтдаа бүгдээрээ дэмжээд туслаарай! 88014447 утас нь юм байна хөдөө замд явж байгаа болохоор сүлжээнүй байх шиг байна!
Фото зургуудаас
Фото зургуудаас
Фото зургуудаас








































