Хэдхэн хоногийн өмнө Монгол улсын шадар сайд С.Амарсайхан төрийн өмчийг үнэгүй шахам авч, хөнгөлттэй зээлд хамрагдчихаад бусад ААН-үүдтэй адил үнээ нэмсэн Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн үйлдвэрийг шалгах хэрэгтэй хэмээн хатуухан мэдэгдэж байсан билээ. Төрийн мөнгөөр байгуулчихаад хувьчилна, хөнгөлттэй зээл авна, эргээд төлөхгүй, нийт хэмжээ нь 61 сая ам.доллар.
Хөгжлийн банкнаас уг Хөтөлийн “Цемент шохой” ХК талаар гурван удаа шүүхэд хандсан ч үр дүн хүрээгүй. Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд С.Амарсайхан Хөтөлийн “Цемент шохой” ХК-тай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, тодорхой чиглэл өгсөн нь үр дүнд хүрч байгаа бололтой.
Ямар ч байсан Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг хувьчилсан шийдвэрийг Засгаас хүчингүй болголоо. Хэзээ, хаана, хэнээс хамааралтай замарсан нь дараа дараагийн шалгалтаар бүр ил болох биз.
Нэгэнтээ сангийн сайд Ч.Хүрэлбаатар Хөтөлийн “Цемент шохой” ХК хэнийх вэ гэдгийг Монгол даяар мэддэг. Хөтөлийн “Цемент шохой” ХК орлого хаашаа ордгийг бид мэднэ. Гэвч шүүх хэргийг шийддэггүй гэж байсан бөгөөд Шадар сайд С.Амарсайханы санаачлагаар Монголчууд Сахал Д.Эрдэнэбилэгээс Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийг буцааж авлаа.
Дашрамд хэлэхэд нэг жилд 800 мянгаас 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай ч ердөө 200 мянган тонн-ыг л үйлдвэрлэж буй Хөтөлийг одоо хөдөлгөх цаг нь болсон. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, цементийн үнийг бууруулах бүхий л боломжит хувилбарыг Засгийн газар эрэлхийлж ажиллаж байна.








































