Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн, хотын дарга асан Э.Бат-Үүл анхан шатны шүүхээс хорих я.л сонсож, я.лаа эдэлж буй. Тэд давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх хурлын тов гараагүй байна. Түүний бичсэн Украйны талаарх нийтлэлийн дараа хорих 409-р ангийн удирдлага Э.Бат-Үүлийн захидал харилцааны эрхийг нь хасчээ.
Хорих газрын удирдлага болон прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлийн хууль ёсны эрхийг хассан, хавчин гадуурхсан үйлдлийг удаа дараа гаргаж байгаа тул Э.Бат-Үүл тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн талаар түүний өмгөөлөгч А.Пүрэвдулам мэдэгджээ.
Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар Э.Бат-Үүл өлсгөлөн зарлах албан бичгээ хорих ангийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд одоогоор хариу ирээгүй байгаа хэдий ч өрөөндөө өөрийн хэмжээнд өлсгөлөн зарласан байна.
Харин түүний хүү Б.Чулуудай өлсгөлөн зарлах болсон талаар мэдээлэл хийлээ. Б.Чулуудай, Аав минь “Путины колончлол эргэн ирэх үү?” гэсэн нийтлэлийг 3-р сарын 7-ны өдөр бичсэн. Энэ нийтлэлийг нь прокуророос хаасан, захидал харилцааны эрхийг нь хассан.
Эрхээ сэргээлгэхээр хандсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс хууль ёсны эрхээ сэргээлгэхийн тулд хорих ангид өлсгөлөн зарлах болсноо мэдэгдэж байна. Ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь өлсгөлөн зарлахыг дэмжихгүй байгаа. залуу хүн биш учир эрүүл мэндэд нь санаа зовж байна.








































