25 насандаа долларын саятан болсон Дэлхийн арилжааны зах зээлд чамгүй амжилттай яваа О.Мөнхжинг танихгүй хүн ховор.
Тэрээр дэлхийн топ 11-т эрэмбэлэгддэг “The Foster School of Business at the University of Washington” сургуулийг нэгдүгээр мэргэжил санхүү, хоёрдугаар мэргэжил эдийн засагчаар сурч төгссөн. Сургуулиа төгссөний дараа дэлхийн топ дөрвөн индексийн нэг Russel 2000 индексийг зохион бүтээсэн “Russel Investment” буюу дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг компанид үүсмэл хөрөнгийн шинжээчээр ажиллаж туршлага хуримтлуулсан аж.
Тэрээр саяхан олон мянган дагагчтай инстаграм дээрээ сэтгэл гутралын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцсан байна.
Учир нь О.Мөнхжингийн найз нь сэтгэл гутралаас болж нас барсан аж. Тэрээр “Найз минь сэтгэл гутралаас болж амь насаа алджээ. Сэтгэл гутрал гэж жинхэнээсээ байдаг юм байна. Асуудалтай асуудалаа даваж сэтгэлээ онгойлгох ганц л арга бол ярилцах бас дахин ярилц дотроо битгий хадгал гэж хэлмээр байна” хэмээжээ.
Бичлэг: