Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд ирүүлсэн. Шүүхээс Б.Ариунзаяад хилийн хориг тавьсан.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох…” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2022 оны 03 дугаар сарын 04-нд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “…Тодорхой хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох…” хязгаарлалт тогтоох санал нь үндэслэлгүй байх тул хүлээн авахаас татгалзаж, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцүүлэн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Мөн Ариунзаяа сургуулиасаа хөөгдсөний дараа “3oлбuн сургуульд чинь тоож сурч байсанд баярлаж яваарай, “Удахгүй энэ золбин улсаас чинь ч явна.” хэмээн цахим хуудснаа оруулж байсан юм. Тэгвэл түүний оруулсан пост биелэлээ олжээ. Тэрээр саяхан өөрийн цахим хуудснаа онгоцны буудал дээр байгаа зургаа оруулсан байна. Өмгөөлөгч аавтай түүнд хилийн хориг үйлчилдэггүй бололтой.








































