Орос, Украины хэлэлцээний эхний шатанд оролцсон Д.Киреев нас барсан гэдгийг Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар албан ёсоор өнөөдөр /2022.03.06/ мэдэгджээ.
Тус газраас, “Д.Киреевийг тусгай үүрэг гүйцэтгэх явцад нас барсан” гэж мэдэгдсэн бөгөөд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Харин Украины зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Д.Киреев эх орноосоо урвасан гэх хэрэгт сэжиглэгдэж байгаад баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлж буудуулсан, тэрээр Оросын талд мэдээлэл дамжуулдаг байсан” гэж мэдээлж байгаа юм.
Эх сурвалж: Varlamov news
Холбоотой мэдээ:
Гурав дахь шатны хэлэлцээ маргааш болно гэж Украины тал мэдэгдэв
Орос, Украины хоёр удаагийн хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт болсон. Тус хэлэлцээнд ОХУ тал өөрсдийн байр сууриа хатуу барьж бөгөөд дайны хөлөөс энгийн иргэдэд зугтах боломж олгож, “хүмүүнлэгийн кордиор” байгуулах талаар хоёр тал тохиролцсон ч үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Тэгвэл гурав дахь шатны хэлэлцээ орон нутгийн цагаар маргааш /2022.03.07/ болно гэж Украины төлөөлөгчдийн гишүүн Д.Арахамиа мэдэгджээ. Одоогоор Оросын тал энэ мэдээлэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа аж.
Эх сурвалж: Varmalov news