Укагийн дүү Д.Уранзаяа, олимпийн мөнгөн медальт боксчин Н.Төгсцогт хоёр аав, ээж болоод 7 жилийг ардаа үдэж буй хэдий ч тус тусын амьдралаа хөөсөн.
С.Төгсцогтын хувьд Д.Уранзаяагаас салсны дараа хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдож байсан ч, эцэст нь инстаграмм од Энэрэлтэй үерхэж буйгаа албан ёсоор зарласан. Д.Уранзаяа Батлан хамгаалахын сайд асан Ж.Энхбаярын том хүү Э.Сүлдтэй хэсэг хамтран амьдарсаны дараа Бээгий гэх залуутай хэсэг үерхсэн ч мөн л салсан.
Тэд салаад хэдэн жилийн нүүр үзэж буй хэдий ч Д.Уранзаяа саяхан экс нөхөртөө бундан зүрхтэй мэндчилгээг илгээж хайраа илчилжээ. Тэрээр “Сайхан хүүгийнхээ аавд нь төрсөн өдрийн мэндийг хүргэе. Бүхий л тэмцээн уралдаандаа амжилт ололтой, амьдрал нь аз жаргалтай байгаасай” хэмээжээ.








































