Поп дива , дуучин Т.Ариунаа аль хэдий нь 40 гарсан ч яг л 25-тай залуу бүсгүй шиг харагддаг. Угийн л хөдөлмөр ч, шаргуу гал цогтой тэрээр жил ирэх залуужиж байгаа гэвэл хилсдэхгүй.
Дуучин бүсгүй үргэлжийн толиотой байхын тулд сардаа 2 сая төгрөгийг зарцуулдаг гэнэлээ. Басхүү тэрээр бясгалал хийдэг бөгөөд сэтгэл санааны тайвширалыг хамгийн чухалд тооцдог гэжээ. Поп дива маань саяхнаас сургалт хичээл орж эхэлсэн байна. Тэрээр ” Өнөөдрөөс “Хангалттай Сайн Ээж” сургалт эхэлж байна. Та нар минь сэтгэл зүйн эрүүл мэнд гэж юу болох талаар 10 хоногийн маш хэрэгтэй сургалт эхэллээ.
Миний хамгийн анхны онлайн хичээл “Амьдралын тойргийг хэрхэн зөв тэнцвэртэйгээр авч явах вэ” гэсэн сургалт байгаа. Та нартаа сурч мэдсэн мэдлэг, туршлагаа хуваалцах болно. Олон улсын сургалтанд сурч Монголынхоо олон багш нараас өөрийгөө хөгжүүлэхэд байнга анхаарч суралцаж олон коүч ментор багш нараас хичээл авч суралцсаар ирсэн. Одоо ч суралцсаар л байна. Өөртөө хайртай хүн бүхэн минь хамрагдаарай” гэжээ.