Эмэгтэй хүн сайн залуутай учирах нь амьдралынхаа амжилтын 70% ийг тодорхойлдог юм билээ… Муу эр хүн эмэгтэй хүнийг яаж сорж устгаж болдгийг би биеэрээ мэднээ…
Хорвоог мэдэхгүй жаахан охин байхдаа өөрийн биеэ хувааж амь таслах зориг бас тэнэг их хүч бидэнд байдаг …
тиймдээ ч амьдралыг нь амжилтыг нь гоо үзэсгэлэнг нь үгүй хийчхээд зүгээр л яваад өгдөг эр хүний араас уйлах ч тэнхэлгүй үлдэхдээ үрийнхээ төлөө тэд …
танхил гараараа хүнд бүхнийг өргөж
тань руу харж инээчхээд орондоо орж мэгшээд
өглөө болоход ганцаараа хүйтэнд халуунд хүний хүнээс дутаахгүйн тулд таны хүүхдийн төлөө танхил насаа мартдаг …
энэ хүрэхдээ олон хүний итгэл олж олон хүний итгэл алдаж олон ч зүрх шархлуулж явжээ, хүмүүс ярих л юм ийм тийм ингэдэг тэгдэг муу сайн гээд л …
Гэхдээ юу гээч өөрийгөө олох мэдрэмж л хамгийн чухал төгс зүйл юм байна. энэ мэдрэмжийг авсан цагт хэн ч юу ч гэсэн хир удаан ганцаараа байсан ч хэдэн халтар төгрөггүй байсан ч энэ амьдралд эрчтэй үзэсгэлэнтэй явж чадна ….
Алдсан байж болноо
Амжилтгүй байсан байж болноо
Сэтгэл дотроо дахин төрж
Сэхлүүн амьдар танар минь
/Энэ бүхий л хугацаанд хамт байсан танартаа баярлалаа … яг энэ мэдрэмжийг мэдэрч яваа олон эмэгтэйн хоосон сэтгэлийг дүүргэх гэж удахгүй та бүхэндээ сайхан контэнт хүргэнээ/








































