“Positive Mongolians” төслөөрөө дамжуулан онлайн зөвлөмж, подкаст, влог, “Хосын жор” ярилцлагаа хүргэдэг Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нар хамтарч Монголын кино урлагийн салбарт нэгэн шинэ уран бүтээл гаргасан аж.
Нийгэмд эерэг нөлөөлөл түгээх зорилгоор дижитал контент бүтээдэг тэд “Хайр” хэмээх уг бүтээлийнхээ нээлтийг тун удахгүй хийх гэнэ. 
Уг киноны гол дүрд мисс А.Баярцэцэг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Түвшинбаяр нар хамтран тогложээ. Д.Түвшинбаяр энэ тухайгаа” Эхнэр үнсэлцээч гээд загнаад байхад өөр эхнэртэй үнсэлцэх шиг хэцүү зүйл байдаггүй юм байна хэхэ “хэмээн ХАЙР УСК –ынхаа талаар цахим орчинд хуваалжээ.








































