Охидын хамтлаг дундаа олон жил уран бүтээлээ туурвисан хамтлаг бол “3 охин” билээ. Өнгөрсөн хугацаанд гишүүд дундаас гадаад үзэмжээрээ хамгийн их өөрчлөгдсөн нь Солонго юм. 7000 мянган долларын үнэтэй хөх, 3500 долларын үнэтэй эрүү гэхчлэн тэрээр нүүрэндээ маш олон засвар хийлгэсэн.
Энэ их хагалгааний дараа Соло будаггүй байхдаа ч хөөрхөн харагдах болсон гэдэг. Хамтлагийн ахлагч Д.Солонго “Монгол Хьюндэй” компаний захирал Д.Энхмандахтай хайр сэтгэлийн холбоотой болж, хамт амьдарч байгаа нь ил болсон.
Дуучин Д.Солонгын нөхөр болох хүний анхны эхнэр бурхан болсон, насанд хүрсэн нэг охинтой. Өнгөрсөн зун охин нь амаржиж, “Монгол Хьюндэй” компаний захирал өвөө болсон юм. Тиймээс “Гурван охин”-ы Соко эмээ болсон гэж сайтууд бичсэн удаатай.








































