Өчигдөр /2022.02.18/ иргэн Ч.Мөнхбаярыг тагнуулын байгууллагаас саатуулан, орой гэрт нь нэгжлэг хийсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ.Тэгвэл түүнийг гадны тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр ТЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус асуудлаар ТЕГ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгч н.Өгөөмөр мэдээлэхдээ,“Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан нь үнэн. Иймд өчигдөр болсон баривчилгааг тагнуулын байгууллагын хойшлуулашгүй ажиллагаа явуулж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд прокурорын зөвшөөрөлтэй явуулсан. Тэрбээр гадаадын тагнуултай багагүй хугацаанд хамтарсан бөгөөд үйлдэл дээрээ баригдсан” гэв.








































