“Маск” продакшны жүжигчин Эрдэнэзаан гэргий Энх-Нарантайгаа оюутан ахуй цагаасаа дотносон ханилан суусан гэдэг.
Түүний эхнэр хөгжимчин, хөгжмийн багш мэргэжилтэй бүсгүй байдаг бөгөөд тэд нэг хүү гурван охинтой. Урлагийн гэр бүлд өсөж хүмүүжиж буй том охид урлагийн мэдрэмж тун ч сайтай аж.

Фото мэдээ зургуудаас
Тэгвэл жүжигчин Эрдэнэзааны охин Амина VOICE-ийн тайзыг өчигдөр уйлууллаа. Түүний өөртөө итгэлтэй, хүчирхэг дуу хоолой энэ удаад дөрвөн шүүгчийг дөрвүүлэнг нь эргүүлж чадсан юм. Тэрбээр “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр шүүгчийг ямар ч эргэлзээгүйгээр сонгосон юм.









































