Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эзэд тодорч, эл үйл явдлыг дагасан дуулиан дэгдэж буй. Хөгжлийн банк нийт 3.1 их наядын зээлийн багцтайгаас 55 хувь нь эрсдэлтэй буюу чанаргүй ангилалд багтсан. 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлж, 14 зээлдэгчийг хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа аж.
Чанаргүй зээлдэгчидтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээ үр дүнд хүрч эхэлжээ. Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш 22 хоногийн хугацаанд нийт 39 828 377 135 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Тэгвэл Ч.Ундрам 3,6 тэрбум, Ц.Анандбазар 17,5 тэрбумын Хөгжлийн банкны зээлээ 100 хувь төлжээ.