www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    “Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Цай Вэньруй: Монгол руу явах ачаа нэвтрүүлэхэд бүх бололцоогоо дайчилж байгаа

2022/01/24
in онцлох мэдээ
0
Цай Вэньруй:  Монгол руу  явах ачаа нэвтрүүлэхэд бүх бололцоогоо дайчилж байгаа

БНХАУ-аас  Монгол Улсад суугаа   Онц бөгөөд Бүрэн эрхт   Элчин сайд Цай Вэньруйтай цар тахлын үеийн ачаа тээвэр, Бээжингийн өвлийн олимп болон бусад сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Цар тахлаас үүдэн хоёр орны худалдаа эдийн засаг хийгээд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнд тодорхой хэмжээний саад учраад байна. Хэд хоногийн өмнөөс Эрээн боомтод гурван сарын хугацаанд саатсан ачаа тээвэр, чингэлгийг хилээр нэвтрүүлж эхэллээ.

Хэдийгээр халдвар хамгааллын дэглэмийг өндөр хэмжээнд баримталж байгаа ч Омикрон хувилбарын тархалт идэвхжиж буй энэ үед халдварын тохиолдлын тоог барих амаргүй байх болов уу. Тиймээс халдварын тохиолдлын тоо өсөх бүрд БНХАУ-ын талаас хилээ хаана гэсэн үг үү?

-КОВИД-19-өөс үүдэлтэй цар тахал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ болон улс орнуудын тээвэр логистикийн салбарт ихээхэн сөрөг нөлөө үзүүллээ. Хятад бол Монголын хамгийн том худалдааны түнш. Хилийн боомтын шалган нэвтрүүлэх хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг. Монголчууд боомтын шалган нэвтрүүлэхэд үзүүлж буй цар тахлын нөлөөг ихэд анхаарч байна.

Хятадын тал ямагт стратегийн түншийн үүднээс Монгол Улстай харилцах харилцаагаа ихэд чухалчлахын сацуу Монгол Улсын логистикийг нэвтрүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгч байгаа. Цар тахал дэгдсэнээс хойш, Хятадын тал хилийн боомтын халдвар хамгааллын дэглэмийг сайжруулахын зэрэгцээ Монгол Улсын ачаа барааны нэвтрүүлэлтийг бүх чадлаараа хангаж ирсэн.

Энэ хүрээнд Тяньжин боомт дээр гацсан Монголын талын ачаа барааг шийдвэрлэх, Монголын талд шатахуун яаралтай нийлүүлэх зэрэг асуудалд олон тусгай төлөвлөлт хийж, холбогдох боомтод цар тахал дэгдсэн үед ч Хятадын тал Монгол руу явах төмөр замын ачаа барааны тээвэрлэлтийг бүхий л бололцоогоороо дэмжиж байна. Монгол анд нөхөд маань Хятадын талын Монголын хөгжлийг дэмжсэн, хоёр улсын найрсаг харилцааг гүнзгийрүүлэхийн төлөөх чин сэтгэл, тууштай байдлыг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.

Мутацид орсон вирусийн тархалт дэлхийн цар тахалтай тэмцэх явцад шинэ сорилт болж байгаа хэдий ч “Бэрхшээлээс илүү олон арга зам бий” гэж хятадууд ярьдаг. Саяхнаас хоёр талын хамтын хичээл зүтгэлийн хүчинд Хятад, Монголын Эрээн-Замын-Үүд боомтын чингэлэг тээвэр амжилттай явагдаж эхэллээ. Өдөрт 60 орчим чингэлэг Монголын хилээр орж байна.

Ингэснээр цар тахлын эрсдэлийг бууруулахын зэрэгцээ Монголын талын эд материалын нийлүүлэлтийн асуудлыг хөнгөвчилж байна. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр бид хамтын зорилгынхоо зүг илүү урагшилж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хятадын тал цаашид ч мөн Монголын талтай халдвар хамгааллын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, Монгол Улсын боомтын цар тахлаас сэргийлэх бүтээн байгуулалтын ажилд тусалж, “Цар тахлаас сэргийлэх нь гаалийн нэвтрүүлэлтийг хангах явдал” гэдгийг харуулах болно.

Хоёр тал цаашид ч мөн харилцан ойлголцол, харилцан дэмжлэг үзүүлэх эерэг хандлагыг баримталж, зорилтот, үр дүнтэй арга хэмжээ авч, хилийн халдвар хамгааллын ажлыг хамтдаа хийсэн цагт цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулж, хоёр улсын бараа бүтээгдэхүүний хэвийн, тогтвортой нэвтрүүлэлтийг хангаж чадна гэдэгт итгэлтэй байна.

-Бээжингийн өвлийн олимп эхлэхэд 10 орчим хоног үлджээ. Өвлийн олимпыг угтсан бэлтгэл ажил дууссан уу?

-Хоёрдугаар сарын 4-нд буюу Хятадын шинэ оны шинийн дөрвөн, Монголын шинийн гурванд 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлт болно. Одоогийн байдлаар, өвлийн олимпын бэлтгэл ажил бүрэн дуусаж, олимпын сонгон шалгаруулалт ид өрнөж байна. Бээжин, Янчин, Жянзякөү зэрэг тэмцээн явагдах гурван газрын өвлийн олимпын тосгон дэлхийн өнцөг булан бүрээс ирэх анд нөхдөө хүлээн авахаар үүд хаалгаа нээж байна.

Улс орнуудын удирдагчид болон тэмцээнд оролцох тамирчдын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, товч тодорхой, сайхан өвлийн олимп зохион байгуулахаар Хятадын тал тэмцээний өмнөх вакум орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, үйлчилгээний түвшинг бүх чадлаараа сайжруулж, улс орнуудын төлөөлөгчид болон тамирчдад амар хялбар, түргэн шуурхай, зөв оновчтой, нарийн тодорхой үйлчилгээг хичээнгүйлэн үзүүлэх болно.

-Дэлхийн олон орон Бээжингийн өвлийн олимпыг бойкотлохоо мэдэгдсэн. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Цөөн хэдэн улс “Бээжингийн өвлийн олимпыг бойкотлох” шоу хийж байгаа нь олимпын наадмын үзэл санаанаас урваж, олимпын том гэр бүлийн эсрэг зогссон хэрэг юм. Монголын тал ямагт Хятад улсыг өвлийн олимп зохион байгуулахыг дэмжиж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Их хурлын чуулганы үеэр Бээжингийн өвлийн олимпод оролцоно гэдгээ нээлттэй зарлаж, олимп бол хүн төрөлхтний спортын их наадам учир улс төржүүлэх учиргүй хэмээн онцолсон. Хятадын тал үүнийг сайшааж байна.

Монголын талын байр суурь дэлхийн олон улс орны Бээжингийн олимпод хандах хандлагыг төлөөлсөн. Хятадын тал Монголын тал болон дэлхийн улс орнуудтай хамт олимпын наадам цаг хугацаандаа нээлтээ хийж, амжилттай зохион байгуулагдах түүхэн чухал мөчийг хүлээж байна.

-Хятад, Америкийн худалдааны дайн үргэлжилж, Хонконг болон Тайванийн нөхцөл байдал тогтворжихгүй байна. Энэ асуудлын талаар ямар байр суурьтай байна?

-Дэлхийд нэг л Хятад улс бий. Тайван, Хонконг бол Хятад улсын газар нутгийн салшгүй нэг хэсэг. Энэ бол түүх болоод хуулийн хөдөлшгүй бодит үнэн. БНХАУ-ын Засгийн газар бол бүх Хятадын цорын ганц хууль ёсны Засгийн газрыг төлөөлдөг бөгөөд энэ бол олон улсын харилцааны үндсэн зарчим, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголцол.

Сүүлийн жилүүдэд, Панам, Доминика, Сальвадор зэрэг Латин Америк, Карибын тэнгисийн орнууд түүхийн урсгалыг дагаж, Нэг Хятад зарчмын үндсэн дээр Хятад улстай дипломат харилцаа тогтоосон. Тайванийн холбоотон орнууд тасралтгүй багасаж байна. Энэ нь түүхийн урсгал болон шударга ёс аль аль нь Хятадын талд байгааг харуулж байна.

Тайванийн одоогийн эрх баригчид 1992 оны дүрэм, журмыг зөрчиж Тайванийг салган тусгаарлах арга зам хайж байгаа нь огтоос ямар ч гарцгүй юм. Зарим улс орон өөрсдийн улс төрийн далд зураглалдаа хүрэхийн тулд Тайваньтай  холбоотой асуудал дээр Хятадыг өдөөн хатгаж байна.

Гэвч ингэснээр ямар ч үр дүнд  хүрэхгүйгээс гадна олон улсын элэг доог болно. Тайванийн эрх баригчид гаднын хүчээр салан тусгаарлахыг завдаж байгаа нь маш буруу тооцоо, эцэстээ ялагдалд хүрэх нь гарцаагүй.

Английн колоничлол дор хонконгчууд  ардчилал гэж огт ярилтгүй. Эх газарт буцаж нэгдсэнээс хойш Хонконгийн нийгэм, эдийн засаг хурдацтай хөгжиж, улс орны хөгжих маш өргөн боломжтой болсон.

Сүүлийн жилүүдэд Хятадын төв Засгийн газраас Хонконгийн аюулгүй байдлыг тухай хуулийг боловсруулан хэрэгжүүлэх, Хонконгийн сонгуулийн  тогтолцоог сайжруулах зэрэг цуврал чухал арга хэмжээ авснаар тус бүс нутгийн ардчилсан болоод нийгмийн хөгжилд бат бэх суурийг бий болгож өгсөн.

Хятадын Засгийн газар “Нэг улс хоёр систем”-ийг үргэлжлүүлэн тууштай хэрэгжүүлэх бөгөөд гаднын ямар ч хүч Хонконгийн асуудалд оролцохыг хатуу эсэргүүцэж, улс орны бүрэн, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгийг тууштай хамгаалах болно.

-Та Элчин сайдаар ажиллах хугацаандаа онцгойлон ямар зорилт тавьж ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Хятад, Монгол хоёр улс Иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд найрсаг хөршүүд. Хятадын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлэх харилцааг үргэлжлүүлэн хөрш орнуудын гадаад харилцааны чухал чиглэлээ болгоно. Өдгөө хоёр улсын харилцаа хөгжлийн таатай хандлагатай байгаа.

Тэр дундаа, цар тахал дэгдэхэд хоёр улсын Засгийн газар болон ард түмэн харилцан тусалж, бэрхшээлийг хамтдаа даван туулж, Хятад, Монголын харилцаа улам бүр ойртож, харилцан тусладаг хөрш орнуудын үлгэр дууриалал болсон. БНХАУ-ын Элчин сайдын хувьд би талуудын өндөр, дээд түвшний харилцааг бэхжүүлэх, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний харилцааг дэмжихэд хүчин чармайлт гаргах болно.

Хоёр улс харилцааны хөгжлийн арвин үр өгөөжтэй байгаад мөн хөгжлийн өргөн боломжтой байгаад би их баяртай байдаг.

Миний бие хөрш орнуудын гадаад харилцааны элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх, хөрштэйгөө найрсаг харилцаатай, түншлэх үзэл баримтлалыг үргэлжлүүлэн хичээнгүйлэн хэрэгжүүлж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хамгаалан хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэлэх, цар тахлыг даван туулж, хамтын хөгжлийг биелүүлэхээр хамгийн их хичээх болно. Хятад, Монголын харилцаа зогсолтгүй шинэ шатанд гарч, хоёр улсын ард түмэнд илүү их үр шимийг хүргэнэ гэдэгт би бат итгэлтэй байдаг

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Next Post
Хотын дарга  асан  Г.Мөнхбаяр элчингийн ажлаа хийнгээ цас арилгаж явна

Шинэ мэдээ

“Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

“Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

2026-03-11
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

“Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

“Жинчин гранд“ компаниас “Тужийн нарсаа хамгаалъя” уриатай бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулна

2026-03-11
Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.