Цахим орчинд “Erdene Erdene” гэсэн фэйсбүүк хаягнаас хоёр нүдний өвчтэй бага насны хүүхдийн зургийг тавьж эмчилгээний зардалд мөнгө хандивлахыг уриалсан постыг та доорх зурагнаас харж байна.
Тэгвэл тухайн хүүхдийн зураг нь монгол хүүхдийн зураг биш гадаад хүүхдийн зураг болохыг “Asia One” гэх гадаад сайт дээр 2016 онд тавигдаж байсан хүүхдийн зураг болохыг илрүүлжээ.

Улмаар цагдаагийн байгууллагаас тухайн пост тавьсан иргэнийг эрэн хайж шалгалтын ажлыг эхлүүлсэн байна.
Гэхдээ одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад мөнгөө луйвардуулсан гэх нэг ч иргэн гомдол гаргаагүй гэлээ.
Сүүлийн үед сошиал орчинд залилах гэмт хэрэг маш их нэмэгдэж байгаа учраас иргэдийг аливаа зүйлд хандахдаа нягтлаж байхыг анхааруулж байна.








































