Олимпийн аварга, МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр өөрийн найз Улсын начин Э.Энхбатыг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан. Үүнээс үүдэн Э.Энхбат начин тархиндаа хүнд гэмтэл авч, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт олон хоног ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаад БНСУ-ыг зорьсон юм.
Гэвч өнгөрсөн хугацаанд түүний биеийн байдал нь дээрдээгүй, ухаан ороогүй учраас эмчилгээг зогсоох тухай Солонгос дахь эмч нарын зүгээс ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна.
Солонгос улсаас Монголд ирээд Сонгдо эмнэлэгт ухаангүй зургаа хоног эмчлүүлж улмаар өнөөдөр 17:30 цагийн үед тэнгэрийн оронд одлоо.
Э.Энхбат начны ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Холбоотой мэдээ: Б.Нандинцэцэг: Нэг ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү
Өөрийн найз олимпын аварга Н.Түвшинбаярт 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зодуулсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг Солонгос дахь эмч нарын зүгээс эмчилгээг нь зогсоох шийдвэр гаргасан.
Харин өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч хэргийг дахин шалгахаар прокурорт буцаасан бөгөөд Н.Түвшинбаярыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн.
Шүүх хурлын үеэр Н. Түвшинбаярын өмгөөлөгч Н.Түвшинбаяр Э.Энхбат начинд 3 тэрбум төгрөг өгсөн хэмээн мэдээлэв. Энэ мэдээллийн дараа Э.Энхбатын гэргий өөрийн цахим хуудаснаа хариу мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр:
“Зарим site гарчигаа мушгиж тавихаа болино уу!!!! 1ч төгрөг миний дансруу ороогүй юм шүү! 3хан тэрбумаар бүү ханийг минь үнэл!!!! Яаж биднийг зовоож туйлдуулж хагас дутуу өглөө дөө!!!Ёр нь гэмт хэрэгтэнг ямар хүн өмгөөлж хамгаалдаг байнаа …” гэжээ.









































