Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шулуухан үгтэй, хатуу зарчимтай цөөхөн хэдэн сайд байгаагийн нэг нь Н.Уртнасан. Урсгалаараа явж ирсэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажил төрлийг ургашлуулж, урьд хожид байгаагүй томоохон бодлогын шийдвэрүүдийг гаргаж байгаль орчны салбарт өөрчлөлт шинэчлэлт хийгдэж эхэллээ.
Ингэснээрээ тэр олон дайсантай болж, хэвлэл, сошиалийн бай болтлоо хэлүүлж, бичүүлж байгаа ч хэн хүнээс илүү нуруутай байж, хийх ажлынхаа ард гарах гээд улаарчихдаг нь энэ цаг үед тун ч хэрэгтэй зан чанар юм. Энэ утгаар нь олон нийтийн зүгээс Н.Уртнасанг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн нэр хүндтэй сайдаар тодруулж санал өгчээ.

Н.Уртнасан ийнхүү олон нийтийн зүгээс өндөр үнэлгээ авах болсон гол ажил бол цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлж буй томоохон хөдөлгөөн гэдгийг иргэд тодотгосон байна. Цөлжилтийн эсрэг бодитой тэмцэхийн тулд төсөв мөнгийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн ивээл дор тэрбум мод тарих шийдвэрийг ч гаргуулж, үүнийгээ НҮБ-ын индэр дээрээс У.Хүрэлсүхээр тунхаглуулаад амжжээ.
Мод тарихдаа уулнаас ургаа мод зөөхгүй, зөвхөн мод үржүүлгийн газраар дамжуулж, ингэхдээ 1000 ойн мэргэжилтнийг сургагч багшаар бэлтгэнэ гээд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Н.Уртнасангийн хийж байгаа тэмцэл зөв замаараа явж байна хэмээн салбарын мэргэжилтнүүд ч үнэлээд амжжээ. Дээрээс нь уул уурхайн томоохон ААН-үүдээр хэдэн саяар тоологдох мод тарьж, ургуулах ажилд нэгтгэж, баталгаажуулж чадсан нь энэ дүгнэлтийг хийхэд ч нөлөөлсөн байна.