Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо л үнэнтэй эвлэрч, өөрийнх нь багт чадваргүй хичнээн хүн байгааг олж харсан бололтой. Тиймдээ ч Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр “Би өгсөн үүрэг даалгавраа мартдаг хүн биш. Бичээд жагсаагаад нэхээд сууж байдаг хүн. Цаашид үүрэг даалгавар биелүүлээгүй, хариуцлага алдсан сайдууд, агентлагийн дарга нарыг шууд огцруулах болно” гэж хатуу мэдэгдлээ.
Хөөрхий Ерөнхий сайд өмнө нь “Нэг ч сайд огцруулахгүй” гэж том дуугарсан нь сайдууд нь толгой дээр нь гарч суугаад, өөрсдийн бурууг түүн рүү чиглүүлж, үндсэндээ галын шугамд аваачсан хэрэг. Тиймээс Ерөнхий сайдын хувьд хэдийн урт хугацааны бодлого, төлөвлөлт хэрэгжүүлэхээр яваа ч чадвартай хүмүүсээр багаа бүрдүүлэхийн чухлыг мэдэрч, хариуцлагын тогтолцоог идэвхжүүлэх ёстойг ойлгожээ.
Энэ удаа түүнийг кабинетын хүмүүстэйгээ хариуцлага тооцох сургаар тун удахгүй ажил нь ч урагшилж өөрчлөгдөх нь гээд харж л сууя. Харин төдийгөөс өдий хүртэл менежментийн алдаа гаргасаар яваа ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар хэрхэх гэж байна даа.
Эх сурвалж: Erennews.mn








































