“ХИТ”-ийн Давааням агсны хүү Д.Даваадорж Шанхайд магистрийн зэрэг хамгаалсан, “Вагнер Ази”-д ажиллаж, Москвагаас хувцас авчирч, бизнес эрхэлж явсан залуу. Фитнесст чөлөөт цагаа өнгөрүүлдэг, үеийнхнийгээ харцыг булааж явсан амьдралын идэвхтэй, зорилготой залуу. Д.Давааням өөрөөсөө насаар эгчмэд телевизийн хөтлөгч Ч.Ундралтай учирч, Дагийна нэртэй охинтой болсон.
Ч.Ундрал урьд нь “Херо” Баатартай 10 шахам жил амьдарч, Хабул хүүгээ төрүүлсэн билээ. Хувийн амьдралаа нууцалдаг Д.Даваадорж саяхан Зэвүүн ток шоунд орж хувийн амьдралаа ний нуугүй ярьжээ. Тэрээр “Би ам бүл тавуулаа амьдардаг. Миний гэр бүлийн хүнийг Ч.Ундрал гэдэг. Том хүүг маань Хабул, охиныг минь Дагийна гэдэг. Бид бас мууртайгаа амьдарч байгаа. Ундралтай учраад 6 жил 4 сар болж байна. Би олон талаасаа нээлттэй байдаг ч гэр бүлийнхээ амьдралыг нээхийг хүсдэггүй. Учир нь хүмүүс зөв талаас нь биш буруу тийш нь эргүүлж ярьдаг.
Охиноо төрснөөс хойш харин нээлттэй байгаа. Надад ийм хөөрхөн охин төрүүлэн бэлэглэж, эцэг хүний жаргалыг мэдрүүлсэн ханьдаа маш их баярладаг. Намайг өдий зэрэгтэй байхад их нөлөө үзүүлсэн хүн. Аавыгаа алдсанаас хойш хүний амьдралын үздэг бүхнийг тууллаа. Цаашдаа ч туулах байх. Би хувь тавиланд маш их итгэдэг. Анх ажлын шугамаар танилцсан. Бид энэ хооронд амаргүйг тууллаа. Ундрал маань намайг сэтгэл зүйн хувьд үнэхээр уургалсан.
Намайг зөв чиглүүлж өгсөн. Миний хань надаас илүү олонд танигдсан хүн. Түүнээс Ундралын нөхөр гэх сонин биш. Би дагуулж л амьдарч яваа эр хүн. Юу гэж хэлэгдэж байгаа нь чухал биш, яаж амьдарч байгаа нь чухал. Нас надад асуудал биш. Хэн нэгэн эр хүн бүсгүйгээ бие давхар болговол хариуцлагаа үүрээд хамт амьдрах хэрэгтэй. Хүн хайраар л дутдаг. Үр хүүхэд хайраар дутахгүй бялхаж амьдрах нь амьдралын энгийн дүрэм” гэж ярьж, Ч.Ундралтай хамт амьдарч байгаагаа анх удаа хүлээн зөвшөөрч, олонд зарлалаа.