“Sweetymotsion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа Шинэ дэлхий телевизийн захирлаар ажиллаж байсан Л.Нямбаяр гэдэг залуутай хамтран амьдарч охинтой болсон. Л.Нямбаярын хийж байсан ажлыг хамтлагийнх нь найз Э.Ганболор авч, телевиз удирдаж байсан юм.
Хоёр хүүхдийн ээж болсноосоо хойш Г.Сүндэрмаа дасгал сургуулилтаа улам идэвхтэй хийж, эрүүл чийрэг, гоолиг сайхан биеэрээ гайхуулах болсон. Хүүхэд төрүүлсэн ч биеийн хэлбэр галбираа огтхон ч алдаагүй дуучин Г.Сүндэрээд шавь орох хүсэлтэй бүсгүйчүүд олширч, сургалтын төв хичээллүүлэх болсон юм. Олон шавьтай болж, олон хүнд эрүүл энхийг бэлэглэж байгаа Г.Сүндэрээ илүү эрч хүчтэй болж, дуучин гэхээсээ илүү мэргэжлийн тамирчин шиг гялалзан явах болов. Одоо коронавирусын улмаас түр завсарласан. Гэхдээ газардахгүй. Нөхөр Л.Нямбаяр нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, логистикийн газрын захирлаар ажиллаж байна.
Л.Hямбаяр өмнө нь Монгол шуудан коипаний дэд захирал байсан. Чамгүй амжилттай явсан түүний төлөвлөгөө нэг л өдөр нурж, ажлаа хүлээлгэж өгсөн нь томохон цохилт болсон гэдгийг ойр дотныхон нь баталдаг. Энэ үед хамтын амьдралаа эхлүүлэхээр яарч яваа хайртай бүсгүй Сүндэрээ нь түүнд “Lexus 470” маркийн шинэхэн машинаа өгчээ. Л.Нямбаяр ч дуучин бүсгүйн ажил төрлийг хамтдаа амжуулж, хувийн жолооч нь аятай үйлчилдэг байсан бөгөөд найз нөхөддөө “Эхнэрийнхээ машиныг унаад явах эвгүй юмаа” гэж хэлсэн гэдэг.