Хойд эцэг нь хонгорхон хүүг нь xөнөөчиxcөн билээ. Тэр ээж хоёр жил хүүгээ хойд эцгийн гарт хичнээн их тapчилж, бяцхан зүрхэндээ айдас хурааж явсан гэдгийг мэдээгүй гэдэг юм. Бүр амьдралаа өөд татах, гурван хүүхдээ тэжээх гээд завгүй яваад аpxичин, адгyyc болсон нөхрөө юу үйлдэж явааг анзаараагүй гэх. Мэдээж aлyypчин хуулийн хүрээнд гэм буруугаа хүлээн шoрoн руугаа явсан байдаг. Нөгөө хүүгээ алдсан эх ядуу зүдүү байдал, амьдрах арга нь нөхөр гэдгээ хүмүүст ярив. Нөгөө хүмүүс нь үлдсэн хоёр хүүхдэд нь туслах нэрээр хандив цуглуулан орон сууцтай болгох тухай ярих юм. Ядарсан зүдэрсэндээ туслах нь хүний ёс ч гэлээ заримыг нь тэнд үлдээмээр санагдана. Хэдэн өнчин дүүтэй охинд тусласан залуу “Бүтэхгүй давруу гарууд байдаг юм билээ. Хажуугаар нь хандив цуглуулах нэрээр ашиг хонжоо хардаг, нэр алдар хөөдөг гарууд байна лээ” гэж ярьсан.
Нөхөргүй бол хүүхдээ тэжээж чадахгүй гэх тэр эмэгтэйг хараад өрөвдөх сэтгэл огт төрөхгүй юм. Яахаараа амьдралд нэмэр болно гэж муусайн эрчүүдтэй суух гэж хөөцөлддөг байна вэ. Тэд нарыг хараад үр хүүхдээ мартахын учир юу вэ. Амьдралд үр хүүхдээс чухал хайр сэтгэл, зугаа цэнгэл гэж байх уу. Харин ч бүр эсрэгээрээ харгис этгээдэд үр хүүхдээ өгдөг эхчүүдтэй хариуцлага тооцмоор санагдана. Нохой хүртэл гөлөг рүү ойртоход гасалж гангинадаг байхад нялх үрсийг нь хавирга сүвэргэ, гар хурууг нь хуга цохиж байхад ээж та хаана байсан юм бэ. Тийм учраас эр хүнгүй нэг ч хонож чаддаггүй бөгсний донтой ээж нарыг өөгшүүлж байр сав авч өгмөөргүй байна. Хүүхдээ алдахаар орон сууцтай болох нь гэх мулгуу авгай нар цөөнгүй бий гэдэгт итгэнэ.