Нэгэнтээ ДОХ туссан залуутай ярилцах боломж олдсон юм. Тэрээр үлдсэн хэдэн хоногтоо хийж бүтээхийн төлөө нойр хоолгүй шахам гүйгээд өөрийгөө ядраачихсан байв. Эрүүл саруул хүний бодлоор бол ийм өвчин туссан өвчтөн юу ч хийхгүй, идэж уугаад л хэвтээд баймаар.
Харин ч бүр эсрэгээрээ юм билээ. Эрүүл саруул олон хүн маргаашид найддаг. Тийм учраас бүх ажлаа маргаашид даатган хойш тавьдаг байх юм. Нэг л өдөр баяжих юм шиг, нэг л өдөр суут бүтээл гаргах юм шиг явсаар насыг бардаг аж.
“Өнөөдөр миний сүүлчийн өдөр”. Санаж төлөвлөсөн ажлаа амжуулах,гомдоосон найзаасаа уучлалт гуйх өдөр юм.Мөн олон жил хойш тавьсан уран бүтээлээ туурвих, ажил дээрээ амжилт гаргах өдөр. Яагаад гэвэл надад маргааш гэж үгүй. Ингэж л бодож, төсөөлж амьдармаар байна. Эвгүй сонсогдож магадгүй ч маргаашгүй, өчигдөргүй, бурхан, чөтгөрт ч итгэлг үйгээр өнөөдрөөр ажиллаад сурчихвал зүгээр юм болов уу.








































