Xөдөө гадаа яваа залуучууд огт адуу, малын зүс зүсэм мэдэхгүй юм. Ангараг гараг дээрхи хөрсний бүтэц, харь гараг, технолгийн дэвшлийн тухай ярих хэрнээ аавынхаа адууны зүс тамгыг огт мэдэхгүй нь гачлантай. Монголчууд адуугаа үндсэн өнгөнөөс гадна 500 гаруй зүс хэлдэг.
Асар баян зүстэй адуутай дэлхийд нэгдүгээрт орохоор ард түмэн юм. Гайхалтай нь бор адуу, борлог, улаан бор, цагаан бор, хөх, бор, шар бор, хүрэн бор, буурал, бүгээн, булаг, бөрт, буудай гээд талийж өгнө. Загал, орог, ногоон гэх мэт эргэлзээтэй зүс байх нь вий. Бүр хулан бор, зээрд бор гэх мэтээр хэлбэр, хийцээр нь нэрлээд шинэ залуусыг төөрөгдүүлэх нь бий.
Морь тайлбарлагч Оюунбаатар хүртэл адууны зүс, зүсэм хоёроо ялгахгүй байх жишээтэй. Борлог зүсмийн гэж ярих болохоос борлог зүстэй гэж тайлбарлаж болохгүй. Тухайлбал “Бүгээн зүсмийн хэдэн адуу усанд ороод гарсан” гэж ярина шүү дээ. Хул морийг хонгор, зээрд гэх мэтээр тайлбарлагч нар ихэд алдана. Яагаад гэвэл хөлстэй адуу өөр өнгөөр харагддаг, хувирдаг гэдгийг бодох хэрэгтэй. Багадаа хүрэн байсан даага бүдүүрээд ирэхээр хар ногоон болох ч бий.
Энэ мэт морины зүсийг андуурах тохиодол байдаг. Малчин ардууд хүүхдээрээ мал зүслүүлдэг, нэрлэдэг, зүслэж өгдөг байсан. Энэ нь маш том сургууль бөгөөд одоо эцэг эхчүүд ч “Шар өнгийн морь” гээд (Э.Эрдэнэчулууны шаргыг) зогсож байхаасаа ичих хэрэгтэй. Малтайгаа ойр гээд монголчууд “мал” болчихоогүй гэдгийг санагтун.