www.barimt.com
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
    Улс орныг сүйрүүлчихээд эвлэрээд өнгөрнө гэсэн юм байхгүй шүү, МАН-ынхаан

    Ерөнхийлөгчийн тавьсан хориг БҮРЭН ЭХЭЭРЭЭ

    Гурвалжингийн гүүр орчимд элс, цемент, хайрга худалдаалдаг иргэн, ААН-ийг нүүлгэн шилжүүлж, тохижилтын ажлыг эхлүүллээ

    Б.Мягмар: Дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдээс хаана дахин төлөвлөлт хийх талаар санал авах хэрэгтэй

    Ерөнхий сайдыг огцруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүдийн олонх дэмжсэнгүй

    Л.Оюун-Эрдэнэ үг хэлэх бүртээ олон нийтийн элэг доог болж байна

    Trending Tags

  • Нийгэм
    Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

    “ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

    Оросын худал мэдээллийн кампанит ажил шатахуун дээр хэрэгжсэн үү

    Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслол үйлдэв

    А.Амартүвшин: Нийслэлд агаарын бохирдол 5-10 хувиар буурсан үзүүлэлттэй байна

    Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ батлав

  • Энтертайнмент
    • All
    • Видео мэдээ
    • Зөвлөгөө
    • Урлаг
    • Фото
    • Эрүүл мэнд
    Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Шинэ үеийн амт – Cher-Z

    Монголчуудын их зорчдог Азийн орнуудад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдэж байна

    Шон Диддигийн ээж: Дэлхий бүхэлдээ хүүгийн минь эсрэг эргэж байгаа нь гунигтай байна

    Реппер “Quiza”: Эргүү хоёр бацаан жалган дотроо хоорондоо хэрэлдэж, мөнгөө үрнэ

  • Баримт
    ХЭҮК: Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч эмэгтэйг хамгаалалтад авсан

    Нууцад байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын гэрээнд шинжээчид ноцтой дүгнэлт хийжээ

    Хагас коксон шахмал түлшийг эрсдэлгүй болохыг шинжилгээгээр нотолжээ

    “Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

    Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан П.Эрхэсийг 461 дүгээр ангиас суллажээ

    Сайжруулсан түлшний барьцалдуулагчийн төлбөрт хятад руу шилжүүлсэн мөнгө сонгуулийн санхүүжилт болоод орж ирсэн юм биш биз

  • Гадаад мэдээ
    Илон Маск 500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болсон дэлхийн анхны хүн боллоо

    Элон Маскийн трансжендер охин аавыгаа “Өрөвдөлтэй жаал” гэжээ

    BTS хамтлагийн гишүүн Шюга согтуугаар цахилгаан скутер унасан хэргээр 11 мянган ам.доллароор торгуулжээ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Шон Комбс буюу Пафф Дадди гэж хэн бэ

    Хятадад “өшөө авалтын хуримтлал” трэнд болж байна

No Result
View All Result

Оросын элчин сайд И.К.Азизов: ”Эгийн голын УЦС” төслийг хүлээн зөвшөөрөх боломжгүй

2022/10/05
in Нийгэм
0
Оросын элчин сайд И.К.Азизов: ”Эгийн голын УЦС” төслийг хүлээн зөвшөөрөх боломжгүй

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой ярилцлаа.

– Орос, Монгол Улс дипломат харилцаа тогтоогоод 100 жил боллоо. Өнгөрсөн 100 жилийн ололт амжилтыг та хэрхэн дүгнэх вэ?

2021 оны арванэгдүгээр сарын 5-нд Монгол Улс болон Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиосон. Манай хоёр орныг орчин үеийн түүхэнд хамгийн урт удаан хугацааны харилцаа холбодог бөгөөд 100 жилийн турш сайн хөршийн харилцаатай байна гэдэг бол хоёр орны харилцаа бат бөх, тогтвортой байгаагийн маш том шалгуур юм. Бидний гол амжилт бол ажил хөдөлмөрийн болон дайн байлдааны талбар дээр батлагдсан ган бат нөхөрлөл билээ. Нэгэн зууны харилцаанаас авч гарсан гол дүгнэлт бол манай хоёр орны болон ард түмний үндэсний язгуур ашиг сонирхлууд зүй ёсоор нийцэж байгаагийн баталгаа юм.

-Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой холбоотойгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэх, ямар нэгэн томоохон гэрээ хэлэлцээр хийгдсэн үү?

-Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн босгон дээр буюу 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр манай хоёр орны харилцааны шинэ суурь болсон Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай улс хоорондын гэрээг хугацаагүй болгон байгуулсан. Энэхүү гэрээ нь 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээрээ бидний хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэх өргөн боломжийг нээж өгсөн юм.

Уг баримт бичигт гарын үсэг зурагдсанаар ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх байгалийн хийн хоолойг барих томоохон төслийг төлөвлөх эрх зүйн үндэслэл бүрдсэн юм. Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа буюу 2019 оны арванхоёругаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хийсэн уулзалтын үеэр талууд ийнхүү тохиролцоонд хүрсэн байдаг. Мөн 2019 оны энэхүү гэрээ нь ОХУ-аас Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх болон бусад хөнгөлөлтийн асуудлуудыг нааштайгаар шийдвэрлэх боломжийг олгож байна.

Хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааны тухайд бол өдгөө бид монголчуудын дунд орос хэл болон Оросын соёлыг судлах сонирхол эрс нэмэгдэж байгааг харж байна. Улс орны өнцөг булан бүрт өсөн нэмэгдэж буй энэхүү эрэлт хэрэгцээг хангахын тулд орос хэлний сургалтын шинэ төвүүдийг нээж, Оросын боловсролын стандартын дагуу сургалт явуулдаг Монгол-Оросын хамтарсан сургуулийг, мөн цаашдаа Монгол-Оросын их сургуулийг Улаанбаатар хотод байгуулах асуудлыг ярилцаж байна.

-Эгийн голын усан цахилгаан станц Байгаль нуурт ямар ч хор хөнөөлгүй нь тогтоогдсон. Гэвч ОХУ-ын талаас эсэргүүцсээр ирсэн шүү дээ. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Байгаль нуурын хувь заяаг манай хоёр оронд даатгасан ба бид уг асуудлаар онцгой хариуцлага хүлээдэг. Хил дамнасан Сэлэнгэ мөрөн нь энэхүү давтагдашгүй сайхан нуурын усны нөөцийн ихэнх хувийг бүрдүүлдэг. Сэлэнгэ мөрөн болон түүний цутгалуудын нэлээд хэсэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс эхээ авдаг.

Байгаль нуурын төлөв байдал нь түүнийг тэжээж буй гол мөрнөөс, харин Сэлэнгэ мөрний төлөв байдал нь эх, цутгалуудаасаа ихээхэн хамаардаг. Тиймээс Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал голуудын усны урсацыг хуримтлуулах, дахин хуваарилах аливаа гидротехникийн төслүүд нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр урсах гол мөрнүүд, түүний дотор Байгаль нуурын усны байгууламжид нөлөө үзүүлж болзошгүй юм.

Үүнтэй холбоотойгоор ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 42 дугаар чуулганаас «Байгал нуур» хэмээх дэлхийн өвийн талаар гаргасан шийдвэрийн 11 дэх хэсэгт заасны дагуу ОХУ болон Монгол Улс нь Сэлэнгэ мөрний сав газарт одоо байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй усан цахилгаан станц, усны нөөцийн менежментийн төслүүдийн байгаль орчны хил дамнасан стратегийн үнэлгээг (БОҮ) хамтран боловсруулахыг зөвлөсөн. БОҮ-ийн үр дүн нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг (БОНБҮ) хамтран боловсруулахад чиглэгдэнэ.

Бидний мэдэж байгаагаар коронавируст халдварын цар тахлын үеийн хязгаарлалтын улмаас манай улсууд «Эгийн голын УЦС» төслийн БОҮ болон БОНБҮ-ний хамтарсан ажлыг гүйцэтгээгүй байгаа. Гуравдагч орны байгууллагуудаар БОҮ болон БОНБҮ-г хийлгэхийг, мөн энэхүү асуудлаарх ЮНЕСКО-гийн байр суурийг ганцаарчлан засварлахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бид үзэж байна.

-Боловсролын сайд Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн асуудалтай холбоотойгоор “Засгийн газар, БШУ-ны сайдын тушаалыг цаг нь болоогүй байсан гэж аль ч улсын Элчин сайдын яам мэдэгдэл гаргах ёсгүй. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнолд халдаж буй хамгийн болчимгүй үйлдэл гэж ойлгож байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар Та ямар байр суурьтай байна?

-Элчин сайдын яамны байр суурийг бидний нийтэлсэн мэдэгдэл болон тус сургуулийг үүсгэн байгуулах тухай баримт бичгүүдэд бүрэн дүүрэн тусгасан байгаа.

Хамтарсан байгууллагын эрх ашигт хамааралтай асуудлаар аль нэг талынхаа тусгаар тогтнол, бие даасан байдалд халдана гэсэн зүйл байдаггүй. Эс тэгвээс «хамтарсан сургууль» гэж нэрлэгдсэний утга учир юу вэ.

Монгол-Оросын хамтарсан сургуулийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээлэл өгөх шаардлагагүй гэж бодож байна.

– Өнгөрсөн гуравдугаар сард Элчин сайдын яам албан ёсны цахим хуудсаараа «Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд» гэж нийтэлсэн. Үүнийг олон нийтийн зүгээс нэлээд шүүмжилж байсан. Энэ талаар танд хэлэх зүйл байна уу?

-Юу ч гэж хэлэхгүй. Америк зохиогчийн нийтлэл болон тэрхүү шүүмжлэл гээд байгаа зүйлс нь хоорондоо ямар ч бодит холбоогүй юм. АНУ-ын эрх баригч Ардчилсан намын талыг баримталж буй хүмүүс нь Орост дургүйцлээ илэрхийлэх өөр олон шалтгааныг олох боломжтой. Олж ч байгаа.

Харин Монголын олон нийт ОХУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буйтай адилтгамаар, Монгол-Оросын хамтын ажиллагааныг өдөөн хатгаж, Монгол Улсын өнөөгийн төр засгийн үйл ажиллагааг зориудаар хүндрүүлж байгаа Монгол Улсын улс төрийн томоохон зүтгэлтнүүд байсан зарим хүмүүсийн уриалгыг шүүмжлэхгүй байгаа нь хачирхалтай.

-Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаатай холбоотойгоор барууны орнууд болон ОХУ-ын харилцаа хүйтрээд зогсохгүй, олон сөрөг үр дагавар дагуулж байна. ОХУ-ын Украинд явуулж буй цэргийн ажиллагаа хэзээ дуусах вэ?

-Ямар сөрөг үр дагаврын тухай яриад байгаа тань жаахан ойлгомжгүй байна. Яг хэнд, ямар сөрөг нөлөө үзүүлсэн юм бэ. Хэрэв та зохиомлоор бий болгож буй хүнсний болон эрчим хүчний хямралыг хэлж байгаа бол эдгээр асуултуудыг барууны орнуудын удирдагчдын ард байгаа тэрхүү хүчнүүдэд хандан тавих хэрэгтэй. АИ-92 бензин болон дизелийн түлшний нийлүүлэлт нэн хөнгөлөлттэй үнээр хийгдэж байгаа тухай ярьж байгаа бол Монголын жолоочид үүнийг «сөрөг» гэж хүлээн авахгүй л болов уу.

Харин дэлхийн олон улс орнуудын удирдагч нарт хүчний олон төвүүдийн хооронд маневр хийхэд тулгарч буй хүндрэлүүдийг хэлж байгаа бол энэ нь өнөөдөр үүссэн ер бусын сонин хачин зүйл биш. Саран дор шинэ зүйл гэж байхгүй гэж эрт дээр үед ярьдаг байсан билээ.

Энэхүү завшааныг ашиглан үүсээд буй нөхцөл байдлын талаар хоёр үг хэлье. Олон улсын харилцааны өнөөгийн схемийг АНУ тэргүүтэй барууны орнууд – Хятад – Орос гэсэн гурвалжин мэт төсөөлж болно. Барууны элитүүдийн нийгэмлэгийн хувьд нео-феодалын буюу социализмын дараах дэлхийн дэг журамд шилжих шилжилтийн энэхүү үед (энэ нь Хятадтай хийгдэж буй тэмцэл яаж төгсөхөөс хамаарна) бүх нийтийг хамарсан ноёрхлоо хадгалан үлдэх нь тэд өөрсдөө оршин тогтнож үлдэхэд нь маш чухал ач холбогдолтой юм. Энэ нь БНХАУ-ын тогтвортой өсөлтийг зогсоож, Энэтхэгийг өөрийн талдаа татан оруулах хэрэгтэй гэсэн үг юм. Мөн түүнчлэн Москва болон Бээжингийн холбоог устгах нь тэдэнд нэн чухал шаардлагатай. Энэхүү хэлхээ холбоо нь хэсэгчлэн, өөрөөр хэлбэл зөвхөн зарим нэг талаараа барууны үйл ажиллагаанд нэгдсэн хариу үйлдэл үзүүлэх хүслийн үр дүнд бий болсон юм.

Байдены засаг захиргаа нь эхлээд Украины необандеруудын гараар Оросыг аль болох сулруулж, ямар нэгэн байдлаар тоглоомоос гаргаад, дараа нь Евро-Атлантын ноёрхлын гол аюул болох Хятадын асуудлыг тэр чигээрээ баруунжсан дэлхийн нийтийн хүчээр шийдвэрлэх зорилго тавьсан. Ийнхүү тооцоолол нь маш их эрсдэлтэй бөгөөд эсрэг үр дүнд хүргэх боломжтой гэдгийг Х.Киссинжер Америкийн нийгмийн эрх баригчид болон тэдний эрх бүхий хүрээлэлд нэг бус маш олон удаа анхааруулж байсан.

Тэрээр Өрнөдийн зүгээс өдөөн хатгасны үр дүнд Украинд эхэлсэн цэргийн ажиллагаа сунжирч, барууны хамтын ажиллагааны гол хэрэгсэл болох АНУ нь тэрхүү ажиллагаанд улам гүн татагдан орж байгаа, ингэснээрээ БНХАУ-ын удирдлагад Дундад улс дахин дэлхийн төв болон сэргэн мандах Хятадын агуу мөрөөдлийг биелүүлэх урт хугацааны боломжийг аливаа асуудалгүйгээр (Тайваньд болсон явдал шиг хорлонт явдлуудыг үл тоомсорлож болно) олгож байгаа хэмээн ихэд санаа зовж байна.

Бүх чиглэлд ноцтой тэмцэл өрнөж байна. Оросын ялалт бидэнд амин чухал хэрэгтэй. Москвагийн амжилт нь БНХАУ дэлхийн хүч чадлын оргилд энхтайвнаар гарахад тус дөхөм болох учир Бээжинд ч Оросын ялалт хэрэгтэй. Тэр тусмаа өнөөгийн Цагаан ордноос БНХАУ-тай өрсөлдөхүйц дэвшилтэт технологи шингээсэн, үйлдвэрлэжсэн Европын холбооны эдийн засгийг хориг арга хэмжээ болон үүний эсрэг тавьсан хоригоор сүйрүүлж байна.

Энэтхэг болон Арабын орнууд өнөөгийн нөхцөл байдалд төвийг сахиснаараа асар их ашиг хүртэхээр байна. Харин сөргөлдөөний хурц үеийг эхлүүлсэн Барууны орнууд ухарч чадахгүй байна. Учир нь тэдгээр л НАТО-г Оросын Холбооны Улсын хилд тав дахин ойртуулж, БНХАУ-ын эсрэг цаг хугацааны хувьд маш тохиромжгүй кампанит ажлыг өрнүүлснээр геополитикийн донсолгоог эхлүүлсэн. Харин Хятадын жамаар бол гурван хүчний дундаас хамгийн идэвхигүй нь ялдаг. Гэвч Барууны албан ёсны тэргүүнүүд Хятад Улсыг гүнзгий судалж үзээгүй. Тэд огцом өөрчлөлт дөхөж байгааг л мэдэрч байна.

Next Post
Дуулиант бичлэгийн эзэн Хөтлөгч Санжаа шинэхэн хайртайгаа учирч “ААВ” болжээ

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Шүүгч, өмгөөлөгч, ялтан гурав нэг дээвэр дор: “SS Garden”-ийн нууц

2026-02-05
Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

Урд хөрш рүү нэвтрэхдээ цахим маягтаа ингэж бөглөөрэй

2026-01-28
Аз жаргалтай айл бүрийн ширээн дээр Сакура үргэлж хамт байдаг

Хиймэл оюун ухаан буюу AI хяналт хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч эхэлжээ

2026-01-11
“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

“ХАНГАЙН БОР” туужаар Холливудын уран сайхны кино бүтээнэ

2026-01-09
Шинэ үеийн амт – Cher-Z

Шинэ үеийн амт – Cher-Z

2026-01-09
ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТӨХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕР ГОМБОРАГЧААГИЙН БАЛЖИННЯМ “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” ЦОЛООР ШАГНУУЛЛАА

2025-12-30
Хэмнэсэн цагаараа…

Хэмнэсэн цагаараа…

2025-12-24

Холбоо барих: 8008-7886

Follow Us

Мэдээний ангилал

  • Баримт
  • Бизнес мэдээ
  • Боловсрол
  • Бусад
  • Видео мэдээ
  • Гадаад мэдээ
  • Зөвлөгөө
  • Нийгэм
  • НОМ
  • онцлох мэдээ
  • Өвөр монголын соёлын өдрүүд
  • Сонгууль-2020
  • Спорт
  • Түүх
  • Улс төр
  • Урлаг
  • Фото
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
  • Хууль
  • Шинжлэх ухаан
  • Эдийн засаг
  • ЭМЯ
  • Энтертайнмент
  • Эрүүл мэнд

Шинэ мэдээ

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

Таван шарын нүхэн гарц орчимд 90 метр урттай явган хүний гүүрэн гарц барина

2026-02-09
Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

Нийслэлийн агаар цэвэршсэн ч автомашины бохирдол дараагийн сорилт болж байна

2026-02-09

© 2020 Barimt.com - Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Загварыг ONLINE MEDIA LLC.