Монгол орны говь хээрийн нутаг хавартаа малын хамар хатгах өвсгүй болж сөнөсөн гариг мэт үзэгддэг болсон. Цөлжилт бол сөнөсөн гариг биш бөгөөд говийг ойжуулж болно гэдгийг Хятад, Катар зэрэг улсын туршлагаас харж болох юм. Хамгийн гол нь бодлого төлөвлөлт, тууштай оролдлого чухал.
БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан өнгөрсөн хавар цөлжилт хүндэрсэн аймгуудаар явж нэгдсэн шийдэлд хүрсэн. Энэ шийдлийн хүрээнд тал хээрийн бүст тохирсон 10 гаруй мод бут тарих санхүүг олгосон байдаг. Говийн айлууд хашаандаа мод тарих, БОАЖЯ-наас заасан зурвас бүсийг ойжуулах хүсэлтэй болжээ.
Цаашдаа Монгол гэлтгүй дэлхийн асуудал болоод буй цөлжилттэй тэмцэх ажилд иргэдийг оролцуулах нь зөв зүйтэй бодлого юм. Цөлжилтийг зогсоох ажил зуны гурван сард бус намар өвөлдөө хүртэл (хүлэмжинд) бэлдэх хөрөнгө санхүүг шийдэж байгаа аж. Төрийн бодлого нэг зүгээ олоод хөдлөчихвөл бэрхшээлийг шийдэж болмоор санагдана.
Монгол орны 76,4 хувь цөлжсөн, 30 жил бороо ороогүй сум хүртэл байгаа юм билээ. БОЯ-ны хувьд цөлжилтийг зогсоох ажилд олон улсын байгууллагууд, тусламж дэмжлэгийг хандуулж чадсан байна. Н.Уртнасангийн цөлжилттэй хийж байгаа тэмцлийг хараад “Эх орондоо хайртай хүн” гэсэн ойлголттой болов.