Сүүлийн үед Солонгосын баячуудын хороолол болох Ганнам дүүрэгт Монголын сайд 3 байр худалдаж авсан гэх мэдээлэл гараад байгаа билээ. Тэгвэл тэр сайд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг хэмээж сошиалаар давалгаалж эхлээд буй. Харин Ч.Хүрэлбаатар сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулж уг мэдэгдэлд хариу өглөө.
Уг мэдэгдэлдээ:
Төрүүлсэн эхийгээ ч худалдахад бэлэн, урьдчилгаа төлбөрт нөхцлөөр сүнсээ худалдчихсан хэдэн “хумснууд” Хүрэлбаатар сайд Ганнам гэдэг газар 3 хаустай гэсэн гүтгэлгийг хуурамч хаягаар эхэлж тавиад баахан сэвцгээжээ. Мөнгө төлөөд спонсордчихжээ бас. Сонгуулийн синдром дууссан гэж бодсон юмсан, дараагийн төлбөр хийгдээд намайг муулах, харлуулах ээлжит компанит ажиллагааг эхлүүлчихсэн үү?
Ганнам байна уу, Жаннам байна уу, Чаннам байна уу хамаагүй тэнд чинь хаус битгий хэл ууж байгаад дутуу орхичихсон ус ч байхгүй. Гүтгэхгүйгээр амьдарч чаддаггүй “хумснууд” шар хаданд очиж эмчилгээ хийлгэцгээнэ үү









































