НӨАТ-ын сугалааг сэргээхээр болсонтой холбоотойгоор Сангийн яамнаас сугалааны тухай богино хэмжээний видео хийлгэхдээ хүний эрхийн мэдрэмж алдсан асуудал үүссэн.
Тэгвэл Сангийн сайд Б.Жавхлан тайлбар хийв.
Тэрбээр “Би үзээд даруй зогсоосон. Сүүлийн хэд хоног төсвөө бариад, үүн дээр ажиллаж, шинэ сайд нартай тулж, өдөр бүхэн ажиллаж байна. Бараг нойр, хоолгүй яваад байгаа. Энэ хооронд иймэрхүү юм боллоо.
Татварын Ерөнхий Газрын дарга ч эрүүл мэндийн асуудлаас болж, гадаадад эмчлүүлж байгаа. Энэ хооронд анхаарал сарниж, ийм зүйл боллоо. Уг нь удахгүй эхлэх сугалаагаа сурталчлах төлөвлөгөөт ажил байсан. Манай хэвлэлийн алба үүнийг зохион байгуулсан.
Хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй. Гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал яригдахгүй. гэсэн юм” гэв.